Хөдөө аж ахуйн биржийн нийт нэг их наяд 346 тэрбум төгрөгийн арилжаа хийгээд байна. Тус биржийн 440 дэх удаагийн арилжаагаар 25.2 тэрбум төгрөгийн хонины ноос, 11 тэрбум төгрөгийн тэмээний ноос, 1.2 их наяд төгрөгийн ноолуур, 21.9 тэрбум төгрөгийн тосны ургамал, 54.9 тэрбум төгрөгийн ямааны завод ноос, 107.5 сая төгрөгөөр тэмээний завод ноос, 1.8 тэрбум төгрөгөөр хонины завод ноос, нэг сая төгрөгөөр12 толгой хонь, 872.6 сая төгрөгөөр 1576 тонн хүнсний буудай тус тус зарагдаад буй юм байна. Бирж дээр одоогоор ноолуур ес, тэмээний ноос найм , хонины ноос зургаа, тосны ургамал хоёр, ямааны завод ноос хоёр , тэмээ, хонины завод ноос тус бүр нэг, мал нэг, хүнсний буудайн хоёр төрлийг арилжиж буй юм.