Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон байна. Тодруулбал, Ч.Энхтөрийг Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Н.Баярмаа, З.Баярмаа нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, М.Оюунцэцэгийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Г.Дэлгэрсайханыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилжээ.