Сурагчдын амралт дуусаж, хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, "Интерном" номын дэлгүүртэй хамтран номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлсэн үзэсгэлэн худалдаа өнөөдөр 20.00 хүртэл үргэлжлэх бөгөөд хичээлийн хэрэгсэл, хүүхдийн ном, уран зохиолын болон бусад хүүхэд залууст зориулсан ном, сурах бичгийг энэ үеэр 10-40 хувь хямдруулан борлуулж байгаа юм. "Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг" уламжлалт үзэсгэлэн энэ жил хоёр дахь удаагаа болж буй.