Зуны дэлгэр өдрүүдэд өглөөгүүр дугуй унаж, гүйж хөдөлгөөний дутагдлаас сэргийлэн, үдэш нь гэр бүлээрээ зугаалах таатай орчныг бүрдүүлсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд урилгагүй зочид айлчилжээ.
Дугуй унаж, нүүдлийн мини кинотеатрт тухлан, сагсан бөмбөг тоглож үдшийг зугаатай өнгөрүүлдэг байсан бол өдгөө нүүдлийн шувуудыг хооллох боломж бүрдэж байгаа аж. Учир нь тус хүрээлэнгийн хиймэл нууранд саяхнаас нүүдлийн шувууд цуглах болжээ.