Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын залуучуудын холбоо хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн илтгэл, судалгааны ажлуудыг олон нийтэд хүргэж, залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурлыг ирэх сарын 10-нд хийхээр болжээ. Энэ хуралд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, их дээд сургуулийн багш, оюутнууд оролцож эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, залуучуудын улс төрийн оролцоо, зан төлөв, нийгмийн хөгжлийн хандлага, урлаг соёлын нөлөө, хүрээлэн буй орчин зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.