Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдний бүтээгдэхүүнийг нийтэд таниулж, сурталчлах зорилготой “Үндэсний брэнд 2015” үзэсгэлэн худалдаа өнгөрөгч амралтын өдрүүдэд Чингисийн талбайд амжилттай болж, өндөрлөлөө. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн бизнес эрхлэгчид үндэсний эх орондоо бүтээсэн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдсан бөгөөд энэ үеэр 85.6 сая төгрөгийн борлуулалт хийсэн хэмээн зохион байгуулагч Аж үйлдвэрийн яам мэдээллээ.
Үзэсгэлэнд 80 гаруй аж ахуй нэгжийн 88 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн оролцсоноос шинжлэх ухааны ололтыг бүтээгдэхүүн болгон худалдаанд нэвтрүүлсэн инновацийн үйлдвэрлэл бүхий “Монхимо” компанийн “Адуу” кальци Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн шилдэг “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн”-ээр тодорч, гранпри шагнал хүртлээ.
Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр аймаг, дүүрэг тус бүрээс шилдэг бүтээдэхүүн шалгаруулж, шагнал гардуулсан юм. Үндэсний үйлдвэрлэл гэхээр хүнсний ногоо, арьсан ширэн бүтээгдэхүүн, эсгий урлал төдийхнөөр төсөөлдөг байсан иргэдэд монгол үйлдвэрүүд плитаны цавуунаас эхлээд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ч үйлдвэрлэдэг болсныг таниулснаараа бусад үзэсгэлэнгээс илүү онцлогтой болов.
“Шилдэг нэрийн бүтээгдэхүүн”-ий шагнал хүртсэн байгууллагууд:
1. Төв аймаг- “Мон-Эгг” ХХК- “Баян” нэрийн өндөг
2. Увс аймаг- “Өнөр-Ач” ХХК- Цагаан ултай гутал, арьсан эдлэл
3. Говь-Алтай аймаг- “Газрын өгөөж” хоршоо- Халтар арвай
4. Өмнөговь аймаг- “Ингэн тагш”- Ингэний сүүн бүтээгдэхүүн
5. Ховд аймаг- “Үр жимс хоршоо”- Чацаргана
6. Дундговь аймаг- “Мандалговь-Хүнс” ХХК
7. Булган аймаг- “Туурайн нижигнээн” ХХК- айраг
8. Дорнод аймаг- “Дорнод гурил” ХХК- гурил
9. Орхон аймаг- “Эрдмин”- зэс голтой кабель утас
10. Сэлэнгэ аймаг- “Хөтөл цемент”- портланд цемент
11. Баянхонгор аймаг- “Их халбаганат” ХХК
12. Завхан аймаг –“Завханбаялаг” ХХК-Нэрс
13. Сүхбаатар аймаг- “Дарьтшүтээн” ХХК
14. Дархан-Уул аймаг-“Дархан минж” ХХК
15. Хөвсгөл аймаг-“Хөвсгөл хүнс” ХХК- жимсний өтгөрүүлсэн шүүс
16. Дорноговь аймаг- “Далтмөнгөн шанд” ХХК- “Загасгал” цай
17. Баянзүрх дүүрэг- “Батбайгаль” ХХК
18. Баянгол дүүрэг- “Бэст шүэс” ХХК
19. Чингэлтэй дүүрэг- “Говьхангай мебель” ХХК
20. Хан-Уул дүүрэг- “Монкрем” ХХК- “Халгай” цогц брэнд
21. Сонгинохайрхан дүүрэг- “Монгол цавуу” ХХК- Плитаны цавуу