Америкийн дуу хоолой станцын “Learning english” англи хэлний хичээлийг МҮОНРТ нэвтрүүлэхээр болжээ. Англи хэлний дүрэм, сонсох дасгалыг заадаг үр дүнтэй уг хичээлийг Монголд нэвтрүүлэх асуудлаар телевизийн захирал Ц.Оюундарь Америкийн дуу хоолой станцын төлөөлөгчтэй уулзаж, зөвлөлдсөн байна.
Тун удахгүй орон даяар цацагдах англи хэлний хичээлийг Үндэсний олон нийтийн телевизээр дамжуулан үнэ төлбөргүй сонсох боломжтой болж байгаа юм.