Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хариу нэхээгүй тус” аян 17 дахь жилдээ үргэлжилж байна. Аяны хүрээнд амьдралын баталгаажих түвшнээс доогуур амьдралтай хүүхдүүдэд тусалдаг. Орхон, Сэлэнгэ голын бэлчрээр гол гаталж явaaд, найман сартай хүүгээ тэврэн алга болсон Н.Саранчимэг гэдэг эмэгтэйн өнчирч хоцорсон хөвгүүдэд бага ангиа төгсөх хүртэл нь хичээлийн иж бүрэн хэрэгслээр хангах ажлыг МЗХ-ноос уг аяныхаа хүрээнд өнгөрсөн оноос эхлүүлсэн. МЗХ-ныхон Н.Саранчимэгийн хүүхдүүд болох У.Ууганбаатар, У.Батсүх болон тэдэнтэй хамт амьдардаг таван хүүхдийг энэ амралтын өдрүүдэд эргэж, хичээлийн иж бүрэн хэрэглэл гардуулав. “Төмөр трейд” компани, “Ханбогд капитал” банк бус санхүүгийн байгууллага, “Bravo shop”-ынхан хичээлийн хэрэглэлийг нь хандивласан байна.