Монголын залуучуудын холбоо, нийслэлийн Замын цагдаагийн газар, “Залуу дугуйчин”, “Nice bike” клуб хамтран унадаг дугуйн зам тавьсан байгууллагуудад талархлаа илэрхийлэн, шинээр барьсан, унадаг дугуйн бүх зам дээр парад зохион байгуулах нь. Одоогоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Дүнжингарав”-ын урд зам, Архангай, Орхон, Ховд аймаг, мөн зуслангийн зарим чиглэлд унадаг дугуйн зам тавиад буй. “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр сүүлийн хоёр жилд дугуйн хэрэглээ долоо дахин нэмэгджээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлуудыг судлахад хамгийн эхэнд замын тухай ярьдаг. Дараа нь хулгай, зогсоол ордог аж.