Энэ сарын эцэс рүү буюу Хятадын удирдагчийг айлчлахын босгон дээр Хятадын эсрэг АНУ хориг тавьж тун магадгүй болоод байна. Гэтэл Хятад чинь Америкийн импортын гол эх булаг, худалдааны хоёрдугаар зэргийн түнш, борлуулалтын гурав дахь зах зээл шүү дээ.Юуны урьд Хятад улсын зүгээс бус хувь иргэн, компаниудын хийж буй цахим довтолгоон “Вашингтон пост” сонинд бичсэнээр бол “атомын цахилгаан станцын төслөөс аваад эрчим хүчний компаниудын нууц материалуудыг хүртэл” хулгайлсан байна. Эдгээр нь ашиг орлого өгч, өрсөлдөөнд ялахад нь тус болохуйц мэдээллүүд аж. Чухам тиймээс л Америкийн засаг захиргаа хоригийн тухай ярьж эхэлсэн хэрэг. Америкаас хулгайлсан материалаас Хятадын компаниуд ашиг олж буйг нотлох баримт байгаа аж. Хэрэв тэдгээр компанид Америк хориг тавьчихвал дэлхийн санхүүгийн байгууллагууд тэдэнтэй хэлхээ холбоотой байхаасаа сэрэмжлэх болно. Хоригийн гол утга учир нь үүнд байгаа юм. Гэхдээ Америкийн тавьсан хориг эргээд эздэдээ сөрөг нөлөө үзүүлж, гарцаагүй баримт нотолгоо байлаа ч америкчуудад хэн ч итгэхээ больж эхэлж байна. Үүнийг өмгөөлөгч Магнитский болон Украинтай холбогдуулж Орост тавиад байгаа хориг бэлээхэн харуулж буй юм. Өнгөрсөн амьдралаас бидний олж авсан сургамж бол хориг тавихыг аль болохоор сонирхохгүй байх юм. Хориг тавьснаар Америк эдийн засгийн хувьд амиа хорлож байгаатай адил болж байна. Яагаад гэвэл БРИКС-ийн хүрээнд санхүүгийн өөр тогтолцоо бий болгохоор Хятад яаравчлах болно. Эцсийн эцэст мөнгөтэй нь ганц Америк биш, Хятад улс дөрвөн их наяд валютын нөөцтэй юм. Түүнээс гадна Хятадын эсрэг Америк хориг тавилаа гэхэд Хятад гар хумхиад суухгүй гэдэгт Обамагийн засаг захиргаа эргэлзэхгүй л баймаар.