ОХУ өчигдрөөс эхлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даргалах боллоо. Тус улсын санал болгож буй хөтөлбөрөөр бол Ойрхи Дорнод, Умард Африк дахь зөрчлийг зохицуулах, алан хядагчдын эсрэг тэмцэх нь хамгийн ойрын үеийн зорилт байх аж. ОХУ-ын хөтөлбөрийг энэ сарын 30-нд Сергей Лавровын хөтлөх сайд нарын хуралдаанаар хэлэлцэнэ.Аюулгүйн зөвлөлийг тэргүүлэх улсыг сонгохдоо англи цагаан толгойн үсгийн дарааллыг баримталдаг юм байна. Аюулгүйн зөвлөл нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд дэмжлэг үзүүлдэг НҮБ-ын бүтэц юм. НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүндэтгэлийн 70 дугаар чуулган энэ сарын 15-нд нээгдэх бөгөөд ихэнх улсын төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайдууд хүрэлцэн ирдэг өндөр түвшний чуулган нь 28-нд болох юм.Аюулгүйн зөвлөлийг улс орнууд нэг сарын хугацаанд тэргүүлдэг бөгөөд өнгөрсөн сард энэ үүргийг Нигери улс хүлээсэн бол Орос аравдугаар сарын 1-нд Испанид халаагаа өгнө.