“Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь хилийн бүсэд Засгийн газрын нэр барин, сурталчилгааны сэтгүүл зарах зөвшөөрөл олгосон хэргийн эзнийг шуурхай олж, хариуцлага тооцохыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад даалгасан.
Үүнтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд өчигдөр хуралдаж, “Хүннү лорд” компанийнхныг хилийн онцгой бүсэд нэвтрүүлсэн хэмээн хилийн цэргийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Ганбаатарыг албан тушаалаас нь чөлөөллөө. Увс аймаг дахь хилийн цэргийн ангийн захирагч Б.Бат-Эрдэнийг түүний оронд томилсон байна.
Г.РАВЖАА