УИХ-ын дарга З.Энхболд хуульд заасан хугацаанд багтаж зургаан сайдын нэрийг өргөн барихыг сануулсан албан бичгийг Ерөнхий сайдад илгээсэн. Хуулийн хугацаа нь энэ сарын 6-нд дуусах юм
Тиймээс зургаан сайдыг томилох болон Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, эсэх асуудлыг энэ сарын 7-нд хэлэлцэнэ гэсэн хүлээлт хүсээд байгаа.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр “Зөвшилцөл дууссаны дараа л сайд нарын нэрийг өргөн барина. Заавал хуулийн хугацаанд багтаах гэж шахамдуулахгүй болов уу. Асуудал хоёр талтай болчихоод байна” гэж хариулав.
Сайдад нэр дэвшүүлэх хуулийн хугацааг хэтрүүлсэн тохиолдол өмнө нь хоёр ч удаа гарч байжээ.