Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй боллоо.
Тодруулбал, Л.Гансүхийн өмгөөлөгч өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, өөрийн үйлчлүүлэгчээ буруугүй гэдгийг мэдэгдэн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй, телевизээр шууд дамжуулан явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Шүүхийн Ерөнхий зөвлөл эл хүсэлтийг хүлээн авч өнөөдөр шүүх хурлыг олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулсан бөгөөд Top of ForBottom of Улсын яллагч, шүүгдэгчдийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан саналын дагуу шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оролцсон байна.
Гэвч Л.Гансүхийн өмгөөлөгчийн талаас гэрч дутуу учир шүүх хурлыг хойшлуулах санал тавьснаар хурал завсарлалаа.
Шүүх хурлыг энэ сарын 10-ны өдөр 10 цагаас эхлүүлэхээр товлосон бөгөөд энэ хүртэл Л.Гансүх, н.Даваахүү, н.Мөнгөнтуяа цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Түүнчлэн Л.Гансүхийн өмгөөлөгч Үндэсний аудитын газрын мэргэжилтэн н.Ичинхорлоо, "Багануур" ХХК-ийн захирал н.Отгонбаяр гэсэн хүмүүсийг гэрчээр дуудахыг хүсэж байгаа аж.