Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших I хорооллын 112 дугаар цэцэрлэгийн хашаанд наймдугаар сарын 28- 29-нд шилжих шөнө хүн амиа хорлосон хэрэг гарчээ.
Талийгаач нь тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагч ажилтай, ахмад, 30 настай А байсан аж. Хэрэг гарах үед А найз бүсгүй болон бусад найзтайгаа хамт согтууруулах ундаа хэрэглэж байсан бөгөөд тэдэнтэй маргасны улмаас өөрийгөө боомилон, амиа егүүтгэжээ.
Түүнтэй хамт архи уусан хүмүүсийг дуудлагаар очсон цагдаагийн ажилтнууд дүүргийн эрүүлжүүлэх байранд хонуулсан байна.
Х.ЖАРГАЛ