Нийслэлд Сөүлийн өдрийг тэмдэглэнэ өнгөрүүлнэ. Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан энэ сарын 20-23-ны өдрүүдэд тус өдөрлөгийг зохион байгуулах аж. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вон Сүн тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-23-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийхээс гадна “Сөүлийн өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээгдэх бол энэ сарын 21-нд 17:00 цагаас Соёлын төв өргөөнд “Сөүлийн өдөр” урлагийн тоглолт болох юм байна.
Дашрамд сонирхуулахад, ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг өнгөрсөн тавдугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.