Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблейн хурал энэ сарын 15-19-нд Улаанбаатар хотод болно. Үүнтэй холбогдуулан худалдааны томоохон төвүүдийн цагийн хуваарийг түр өөрчилжээ. “Нарантуул”, “Сандэй плаза”, “Өгөөмөр” зах өнөөдөр, маргааш буюу энэ сарын 15, 16-нд амарна. Эдгээр зах орлогогүй зогссон өдрүүдээ дараагийн долоо хоногуудад нөхөж ажиллах юм байна. “Сандэй плаза” ажиллахгүй нэг өдрөө өчигдөр нөхсөн бол дараагийнхыг нь есдүгээр сарын 21-нд нөхөхөөр болжээ. “Өгөөмөр” техникийн зах есдүгээр сарын 23-нд, “Нарантуул” худалдааны төв есдүгээр сарын 22-нд ажиллана. Дээрх хурлын үеэр төв замуудыг түр хаах тул жолооч нарыг түгжрэлгүй зам сонгож явахыг нийслэлийн ЗДТГ-аас зөвлөж байна.