УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгтэй уулзаж, Зайсангийн уугуул иргэдэд газрыг нь олгох асуудлаар ярилцав. Тэрээр Хан-Уул дүүргийн IV, XI хороо буюу Зайсан орчимд 1960 оноос хойш амьдарч буй 600 гаруй өрхөд ээлж дараалан газар ашиглах гэрчилгээ олгуулахаар БОНХАЖ-ын өмнөх сайдтай зөвшилцсөн юм. Зарим айл өрхийн газрын гэрчилгээг энэ оны 6-7 дугаар сард олгоод байв. Тэгвэл Л.Болд гишүүн, Н.Батцэрэг сайд нарын өчигдрийн уулзалтын үеэр төрийн залгамж чанарыг алдагдуулахгүйгээр өмнө нь эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхээр боллоо. Энэ хүрээнд ирэх баасан гариг буюу есдүгээр сарын 18-нд Зайсангийн уугуул 60 өрхөд газар ашиглах гэрчилгээ олгохоор тогтжээ.