Эдийн засгийн эргэлтэд орохоо хүлээж буй Гацууртын ордыг ашиглахад бэлэн болсон хэдий ч хууль, эрх зүйн нөхцөл бүрдээгүйн улмаас олборлолтын үйл ажиллагаа хараахан эхлээгүй байна. Харин энэ байдлыг далимдуулан хууль бусаар олборлогчид олноор нэвтэрч байгаа талаар орон нутгийн удирдлага болон иргэд мэдээлж буй юм.
Есдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 300 гаруй хүн орд газарт нэвтэрч олборлолт хийхийг завдсан бөгөөд энэ үеэр нэг хүн шороонд даруулж, эмнэлэгт хүргэгджээ.
Уул уурхайн сайд Р.Жигжид Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордын үйл ажиллагаатай танилцжээ.