Улиастай, Гурвалжингийн гүүрэнд засвар хийхээр болжээ. Тухайлбла, гүүр, хоолой, туннелийн урсгал засварын ажлын хүрээнд “Гурвалжингийн гүүр, Улиастайн гүүрийн хэв гажилтын заадасны засварын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэхээр боллоо. Уг ажлыг нийслэлийн замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд Гурвалжингийн гүүрний засварыг энэ сарын 18-25-нд, Улиастайн гүүрний засварыг энэ сарын 25-30-ны хооронд тус тус хийхээр төлөвлөөд байна хэмээн Нийслэлийн Авто замын газраас мэдээлсэн байна.
Засварын ажлыг гүйцэтгэх дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүйгээр эгнээ, эгнээгээр хэсэгчлэн хааж, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх юм.