Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна.
Энэ 7 хонгийн дунд үеэс тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, цаг агаар муудах төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна. Өнөөдрөөс эхэлсэн бороо 7 хоногийнхоо сүүлээр нойтон цас болж, шороон болон цасан шуурга шуурах цаг агаарын урьдчилсан мэдээ байгааг танилцууллаа. Цаг агаар муудахтай холбогдуулан газар тариалан, ургац хураалтын бэлтгэл ямар байгааг бид салбарын яамнаас нь тодруулахад:
Төвийн болон зүүн бүсийн тариалан бүхий нутгуудаар нойтон цас орж, хүйтрэх цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан байна. Тухайлбал, 23-нд төвийн бүсийн тариалангийн ихэнх нутгаар ,24-нд нутгийн зүүн хэсгээр бороотой, зарим хэсгээр нойтон цас орно. Харин зүүн бүсийн тариалан бүхий нутгаар 21,24-нд сэрүүснэ. 22, 25-нд Дорнодын зүүн хэсгээр, 27-нд Хэнтийн нутгаар бороо орох төлөвтэй. Уулархаг нутгаараа нойтон цастай. Зун гантай байж байгаад оройтож бороо орсноос тариа будааны болц газар газар харилцан адилгүй байна. Тиймээс ч тариаланчид ургац хураалтаа ангилан хадах газарт ангилж шууд хураах шаардлагатай хэсэгт түр хүлээж байгаа" гэлээ.
Түүнчлэн орох хур тунадасны хувьд их хэмжээтэй байх төлөв ажиглагдаж байгааг цаг уурчид онцолж байна.
Хэдийгээр нойтон цас төмс, хүнсний ногоог хөлдөөж, тариа буудайг дарах эрсдэлтэй ч ганц хоёр өдрийн хүйтрэлийг даваад гарчихна гэж тооцож байна.
Хамгийн сүүлд нэгтгэсэн мэдээгээр үр тарианы хураалт 10.3, Төмс хураалт 28.7 хувьтай байгаа бол хүнсний ногооны хураалт 36 хувьтай явж байгаа аж.
Нийт 30.7 мянган га-аас 25.2 тонн үр тариа, 39 мянга гаруй тонн төмс, 25 мянган тонн хүсний ногоог хураан авчээ.
Улсын хэмжээнд есдүгээр сарын 14 нөөс эхэлсэн ургац хураалт Орхон, Увс, Ховд, Сэлэнгэ аймгуудад өндөр хувьтай байна.
Есдүгээр сарын 18-ны байдлаар:
Ургац хураалтын үйл явц:
Үр тарианы хураалт 10.3 хувь
Төмс хураалт 28.7 хувь
Хүнсний ногооны хураалт 36 хувь
Хураасан хэмжээ:
30.7 мянган га-аас 25.2 мянган тонн үр тариа
3.49 мянган га-аас 39.1 мянган тонн төмс
2.3 мянган га-аас 24.7 мянган тонн хүнсний ногоо