Монголын залуучуудын холбоо “Хошуучлагч залуу” ваакуумжуулсан сургалтыг энэ сарын 19-20-нд зохион байгууллаа. Энэ үеэр илтгэх ур чадвар, албан бичиг боловсруулахад анхаарах зүйлс, манлайлагчийн сэтгэлзүй ба инээмсэглэл сэдвээр илтгэл хэлэлцүүлснээс гадна тус холбооны есөн дүүрэг дэх салбарынхан болон байнгын 16 хороо ажлаа тайлагнав. МЗХ Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хурлаараа байнгын 16 хороотой болох тогтоол гаргаж, өнгөрсөн зургадугаар сараас эхлэн байгуулсан. Ббайгуулаад удаагүй ч тэд богино хугацаанд багагүй ажил амжуулжээ. Хүмүүнлэгийн байнгын хороо “Ах аваръя” аян өрнүүлж, шатаж буй гэрээс дүүгээ аварч түлэгдсэн А.Цэрэнтогтоход 10 сая төгрөгийн хандив цуглуулж өгсөн байна. Мөн Соёлын байнгын хороо “Соёлын довтолгоо 2” аян өрнүүлж эхэлсэн, Бизнесийн байнгын хороо залуу бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого боловсруулж буй гэнэ. Дүүргүүдийн залуучуудын холбооны ажил ч чамлахааргүй байв. Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын холбоо 320 айлыг орон сууцжуулах хөтөлбөр эхлүүлж, эхний гурван айлыг орон сууцтай болголоо гэсэн таатай мэдээ дуулгасан бол Хан-Уул дүүргийн залуус “Хан залуус” залуучуудын хөгжлийн хөтөлбөрөө ИТХ-аараа батлуулж, 74 сая төгрөг төсөвлүүлжээ. “Энэ удаагийн үйл ажиллагаа байнгын хороод болон дүүрэг дэх салбаруудын хамтын ажиллагааг уялдуулж, залуусын нэгдлийг бэхжүүлэх гүүр боллоо” гэж оролцогчид үнэлэв. 200 гаруй залуус үүнд хамрагдсан юм.