Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж, шүүх шийдвэрээ гаргалаа. Тус хурлаар Л.Гансүхэд 4.5 жилийн хорих ял оноосон байна. Харин "Эм Жи Эл Эс Би" компанийн захирал Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарт 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, албан тушаал хаших эрхлэх эрхийг хоёр жилээр хасчээ.
Түүнчлэн Л.Гансүхийн төрд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, хоёр тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж, "Багануур" ХХК-д өгөхөөр болов.
Энэ удаагийн шүүх хурал анхан шатных бөгөөд шүүгдэгчид 14 хоногт багтан давж заалдах эрхтэй юм байна.