Автомашин тоноглогчдын дунд монгол ур ухааныг гайхуулж яваа “Obo customs”-ын Обо буюу Д.Оюунбаатар Архангай аймгийн Хайрхан сумын төв эмнэлэгт түргэний машин бэлэглэжээ. Тэрбээр аавынхаа санаачилгаар энэ ажлыг хийж эхлүүлсэн бөгөөд “Go help” компанийнхан уг ажилд нь дэмжлэг үзүүлснээр тэд эмнэлгийн иж бүрэн тоноглолтой машин бэлдсэн байна. Алслагдсан сумдад иргэдэд эмнэлгийн тусламж хүрч үйлчлэхэд унаа тэрэгний гачигдлаас болж багагүй хүндрэл учирдаг тул эмнэлгийн машин бэлэглэхээр сонгосон нь энэ аж.