“Номтой нөхөрлөе клуб”, МУИС-ийн оюутны холбоо санаачлан “Dandelion” зоогийн газартай хамтран “Номын парад”-ыг маргааш зохион байгуулахаар болжээ. Оюутнууд сайн дураар тус зоогийн газрын “Tus Café-toes” кафед байгуулах номын санд ном цуглуулж өгөх бөгөөд, үүгээрээ оюутан залуусыг ном уншиж, оюун ухаанаа цэнэглэхэд уриалж буй аж. Ном хандивлах хүсэлтэй хүн бүрт нээлттэй болох арга хэмжээ маргааш 12.30 цагт эхэлнэ.
Тус “Номын парад” хэмээх үйл ажиллагаанд Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, яруу найрагч О.Цэнд-Аюуш зэрэг зохиолчидтой хийх уулзалт ч багтжээ.