Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Зүүн Хойд Азийн хотууд “Хотын ногоон хөгжил” форумаар Улаанбаатар хотод хоёр өдрийн турш чууллаа. Тус форумд бүс нутгийн зургаан улсын есөн хотын дарга, орлогч, холбогдох албаныхан болон Олон Улсын байгууллагууд Зүүн Хойд Азийн хотуудад тулгамдаж буй ногоон хөгжлийн асуудал, шийдэл, туршлага, ногоон дэд бүтэц, ногоон амьдралын хэв маяг, хот суурин газрын хөгжил зэрэг долоон сэдвээр 20 гаруй илтгэл тавьж, хэлэлцлээ. Тиймээс уг форумаас Зүүн Хойд Азийн хотуудын хамтарсан илгээлт гаргахаар болж, оролцогч хотууд санал нэгтэй дэмжсэн юм. Тус илгээлтийг ирэх арванхоёрдугаар сард Парис хотод болох НҮБ-ын чуулганд өргөн барих бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уламжлахаар болжээ.
Форумын үеэр зочин хотуудын дарга, орлогч нар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар уулзалт хийж, цаашид экологи, ногоон хөгжлийн салбар болон бусад салбарт хамтран ажиллахаар санал солилцлоо.