Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдах хүмүүсийг орон нутагт нь хүргэх болон зохион байгуулалтын бусад арга хэмжээний зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар ээлжит хуралдаанаас шийдвэрлэжээ.
Энэ ажлыг зохион байгуулах үүргийг Сангийн сайд Б.Болорт даалгасан байна. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан уг хуулийг баталсан.
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад 676 хүнд хувцас олгох, суллагдсан 1537 хүнийг орон нутагт нь хүргэх, тухайн нутагтаа суллагдах 725 хүнийг орон нутгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх зохион байгуулалтын арга хэмжээ авах аж.
Энэ бүх зардалд нийт 155.1 сая төгрөг шаардагдах тооцоо гарсан юм байна.