Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

ТАСРАНГИЙН БАВУУДОРЖ: Намын нууц яриаг хэнд ч хэлж болохгүй

Ийм содон нэртэй цаг хугацаа, эзэн холбогдогч нь тодорхой, ХХ зууны Монголын түүхийн 1930-1940-өөд оны үед хамаарах шинэ баримт, мэдээлэл бүхий Монголын түүх судлалд ач холбогдолтой дурдатгал хэвлэгдэн гарч байна.
2026-07-28

Орон нутгийн аялал жуулчлалд “АРАфестиваль” шинэ жишиг тогтоож байна

Архангай аймаг бол баруун тийш чиглэх аялагч, жуулчдын хувьд аяны дөрөө мулталж алжаал тайлан тухлах хамгийн таатайбүснутагтзүй ёсоор тооцогддог. Үзэсгэлэнт байгалийн сайхан ньнүд хужирлаж, монгол хүний төрөлх зочломтгой зан сэтгэл сэргээхийн зэрэгцээ хөшиг номин хангайн найрсаг зөөлөн уур амьсгал цаанаа л тав тухыг мэдрүүлдэг учраас зуны амралтын үеэр Архангай руу дотоодын аялагчид хамгийн олноороо зорчдогийг Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харж болно. Ялангуяа 2023 онд Архангай аймаг өнөөгийн засаг захиргааны нэгжийн хуваарилалтаар шинэчлэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойгоор бүтээн босгосон “Ара комплекс”-т зохиогддог олон төрлийн фестивалиудыг зорин очих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэх болжээ.
2026-07-28

200 мянган хүний эрүүл мэнд, эрх ашиг ноцтой зөрчигдөхөд хүрээд байна

Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны үндсэн зорилго нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн дарамтад орохоос хамгаалах явдал байдаг. Ялангуяа архаг, суурь өвчтэй, байнгын эм уудаг хүмүүсийн хувьд даатгалын хөнгөлөлт нь тэдний санхүүгийн ачааллыг үүрэлцээд зогсохгүй амьдралын чанараа хадгалах боломжийнх нь нэг хэсэг билээ. Гэтэл Эрүүл мэндийн сайдын 2026 оны тавдугаар сарын 13-ны А/176 тоот тушаалаар Зайлшгүй шаардлагатай эмийн XI жагсаалтыг шинэчлэн батлахдаа иргэдийн олон жилийн турш хэрэглэж ирсэн цөөнгүй эмийг хассан байна.
2026-07-27

 Бодлогогүй төр боловсролыг ямагт зольдог

-Засгийн газар COP17-гоор шалтаглан хичээл сургалтыг хойшлуулж, хүүхэд, залуусын боловсролоор туг тахилаа-
2026-07-27

Улсын бүртгэлийнхний увайгүй үйлдлийн хохирогч нь эгэл жирийн иргэд

Мөнгө цагаан, нүд улаан болсон өнөө цаг үед улс орны онц чухал үүрэгтэй байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ), түүний харьяа газар, хэлтсийн ажилтнууд удаа дараа увайгүй үйлдэл өдүүлсээр ирэв.
2026-07-24

 Хотхоны бага сургууль хэмээх холион бантан

П.Наранбаярыг Боловсролын сайд байх үеэс буюу өнгөрсөн оны хавраас хойш яригдсан хотхоны бага сургууль байгуулах санаачилга юу юугүй ажил хэрэг болох нь.
2026-07-24

Тажикийн “эзэн” талын Монголд айлчлав

Бүгд найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар энэ сарын 20-22-нд манай улсад айлчлав. 2009 оноос хойш тус улсын удирдагчийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал энэ юм. Эмомали Рахмон 2009 оны гуравдугаар сард тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар Төрийн тэргүүний хувиар анх манайд айлчилснаас хойш 17 жил өнгөрсөн байна. Тэр үед ЗСБНХУ задарсны дараа хоёр улсын харилцааг “зогсонги” байдлаас гаргахад Ерөнхийлөгчид илүүтэй анхаарч, хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийн талаар ярилцсан байна. Өргөн цар хүрээтэй яриа хэлэлцээ хийсний эцэст хамтарсан мэдэгдэл гаргаж, тохиролцоог улам бэхжүүлсэн байна. Чухам тэр айлчлал Улаанбаатар, Душанбегийн өнөө үеийн харилцааны хууль эрх зүйн болон түүхэн үндсийг тавьсан гэж үздэг.
2026-07-23

 Хүн өвддөг шиг байгууллага ч “өвчилдөг”

Тухайн компанийн ашиг тэр жилдээ өсөж, борлуулалт нь нэмэгдэн, зах зээлд эзлэх хувь нь тэлсэн байж болно. Гэвч ажилтнууд нь ажлаасаа халширч, удирдлагадаа итгэхээ больж, шинэ санаа гаргахаас эмээн, чадварлаг хүмүүс нь нэг нэгээрээ “үүрээ орхин нисэж” байгаа бол тухайн байгууллагыг салбартаа амжилттай, өрсөлдөх чадвартай гэж дүгнэх нь өрөөсгөл аж.
2026-07-23

“Буурьтай хурандаа”

Монгол Улсын төмөр замыг хөгжүүлэх, хил хязгаарын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг сахиулах явдал нь өмнөх нийгмийн салшгүй хэсэг байлаа. Тодруулбал, социализмын он жилүүдэд төмөр зам нь улсын эдийн засгийн амин сүнс, цэрэг, стратегийн онцгой бүс, ард түмний амьдралыг тэтгэгч чухал жим байсан юм.
2026-07-22

Хямд майхныг хяналтгүй оруулж ирсээр байна

Зун цаг айлчлан ирж, амралт зугаалгын улирал эхлэхтэй зэрэгцэн аяллын майхны борлуулалт эрс нэмэгддэг. Гэвч манай улсад аяллын хэрэгслийн аюулгүй байдал, химийн найрлагыг шалгах нэгдсэн стандарт өнөөг хүртэл алга. Зах зээлд худалдаалж буй хямд майхны химийн нэгдлүүд халуун наранд ууршин, ялангуяа бага насны хүүхдийг хордуулах, цаашлаад эрүүл мэндэд нь урт хугацааны сөрөг нөлөө үзүүлэх аюултайг мэргэжилтнүүд анхааруулж байна.
2026-07-22

Төрийн ажил зун “амарсаар” л байг уу

Амаржих болчихсон эмэгтэй сумынхаа эмнэлэгт өөрөө яваад ирж байхад эх барихын эмч нь үнээгээ саагаад дуусахгүй, араасаа нэхүүл дагуул болж, улмаар нөхөр нь мотоциклоороо “элдэж” авчирсан хачирхалтай явдал саяхан гарчээ. Хүн төрөх гэж байхад “Хүлээж л бай даа, хө. Чи угаасаа удаан өвддөг юм чинь болоогүй” гээд хээв нэг хувийнхаа ажлыг амжуулж суудаг иймэрхүү хариуцлагагүй, сэтгэлгүй хандлага хот, хөдөөгүй бий дээ.
2026-07-22

Дэлхийн төвөөс зугтах “монгол геополитик”

Зарим хүн 2014 оныг “Орифлемийн Оюун­гэрэлийн тооллын анхдугаар он” гэх. Одоогоос жилийн өмнөх 12 дугаар сарын 21-нд дэлхий сүйрэх оно­лын маргааныг энэ эмэгтэй тэргүүлж явсан учраас тэгж хошигносон хэрэг. Үүнээс ч дор нь “дэлхий сүйрэх нь сүйрнэ, Монгол ганцаараа үл­­дэнэ” гэх хамгийн тэнэг тайлбар ч тэр үеэр явсан.
2026-07-22

“MCS-ийн Оджаргал”-ыг илүү дэмжье

Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв. Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэхээр боллоо.
2026-07-22

 Зогсоолгүй хотын “ухаалаг” шийдэл

Өглөө ажилдаа явах, эмнэлэг, төрийн байгууллагаар үйлчлүүлэх, хүүхдээ сургууль, цэцэрлэгээс авах гээд Улаанбаатарын иргэдийн өдөр тутмын амьдрал автомашины зогсоол хайхаас эхэлдэг гэхэд хилсдэхгүй. Хотын төвөөр хэдхэн минутын ажил амжуулах гэсэн жолооч нар сулзогсоолхайн эргэлдсээр хайран цагаа үрдэг. Эцэст ньарга мухардахдаа машинаа автозамын нэгдүгээр эгнээнд түр орхихоосаргагүйболдогньнууцбиш. Ингэж тавьсан машинууд авто замын хөдөлгөөнд саад учруулж, тэр хэрээр түгжрэлд хувь нэмрээ оруулдаг нь гачлантай.
2026-07-21

 Нуур, гол мөрөн нийтийн жорлон биш

Монголчууд нэг үеэ бодоход аялалд “гар татахгүй” болж, өвөл нь гадагшаа, зун нь дотооддоо хөндлөн гулд аялсаар юм үзэж, нүд тайлав. Гэвч жилжилийн зун нэглдүр зураг давтагддаг нь хаа дуртай газартаа хаяа хатган аж төржирсэн нүүдэлчин улс өнөөхэр гол, нуурын эрэг дагуу хүссэн байршилдаа аяны дөрөө мулталж, майхнаа зоон, хонож өнждөг.
2026-07-21

Хүлэмжийн хийг хуулиар хязгаарлаж чадах уу 

Манай улс 2024 онд уур амьсгалын өөрч­ лөлтийн асуудал эрхэлсэн, бие даасан яам байгуулсан билээ. Тухайн үед Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) болгож шинэчилсэн юм.
2026-07-09

Эрэлтэд дөрөөлж, эрээгүй аашилсан барилгынхан 

Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-07-08

Цонхны цаанаас чихэр долоолгосон 100 хоног 

Аливаа Засгийн газрын ажлын гараа, ирээдүйд хэрхэн ажиллах төлөвийг эхний 100 хоногоор нь хэмждэг бичигдээгүй хууль улс төрд бий. Тиймээс үе үеийн Ерөнхий сайд энэ хугацаанд “дурсагдах” ажилтай байх гэж хичээдэг нь нууц биш. Монгол Улсын 35 дахь Ерөн­хий сайд Н.Учрал ч 100 хоногтоо хийсэн ажилтай, олонход таалагдсан шийдвэр гаргахыг эр­мэлзжээ.
2026-07-08