Дуу чимээг хэмжиж байгаа ч хяналт, хариуцлага алга
Урин дулаантай зэрэгцэн Улаанбаатар хотод авто зам, барилга, бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөж, хүнд даацын автомашин, техник хэрэгслийн дуу чимээ иргэдийг бухимдуулдаг. Үүний дээр автомашин, мотоциклынхоо хурд хүчийг мэдрэх гэж орилуулах залуусын хөдөлгөөн ч ихэслээ.
2025-07-12
Туул голын усны түвшин, урсгалын өөрчлөлтийг хиймэл оюунаар хянана
Утасгүй холбооны технологиор дамжуулан Туул голын урсгалын хурд, усны түвшин, хур тунадасны өөрчлөлтийн хэт авианы оптик мэдрэгчээр хэмжих багажийг нийслэл орчимд суурилуулсныг сав газрын захиргаанаас нь мэдээллээ. Үүний үр дүнд хэмжигч багажийн дата өгөгдлүүдэд суурилан голын усны болон хур тунадасны хэмжээ, үерийн аюулыг хиймэл оюуны тусламжтай тодорхойлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авах боломж бүрдэх гэнэ.
2025-07-11
Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр Хязаалан, Шүдлэн насны морьдын уралдаан боллоо. Шүдлэн насны айргийн тавд хурдалсан морьдыг танилцуулъя.
2025-07-10
Ж.Түмэн-Өлзийн хурдан бор шүдлэн түрүүллээ
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр Хязаалан, Шүдлэн насны морьдын уралдаан боллоо. Шүдлэн насны айргийн тавд хурдалсан морьдыг танилцуулъя.
2025-07-10
Баяр наадмын хөтөлбөрт монгол морины хийморь сүлдийг илэрхийлсэн агуулгыг түлхүү шингээнэ
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурлаар дараах зүйлсийг хэлэлцсэнийг өчигдөр мэдээллээ. Өнөө жилийн наадмыг зохион байгуулахад нэн түрүүнд монгол хүний оюун санааны дархлаа, үндэстний нэгдмэл байдал, төрт ёсны утга учрын үнэ цэнийг алдагдуулахгүйгээр, ёс заншил, өв соёлоо нягт хадгалахад онцгойлон анхаарна гэв
2025-07-10
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
2025-07-10
ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
Тулгар төрийн хоёр мянга хоёр зуун гучин дөрөв, Их Монгол улсын найман зуун арван ес, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны нэг зуун арван дөрөв, Ардын хувьсгалын нэг зуун дөрвөн жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр.
2025-07-10
Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
Засгийн газрын гадаад зээл тусламжийн төслүүдийн үр ашиг, бүтээмжийг сайжруулахын тулд төслүүдийг нэгтгэх, орон тоо, бүтцийг шинэчлэх, урсгал зардлыг бууруулах зэрэг арга хэмжээ авах Засгийн газрын тогтоол гарлаа. Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий албанд 474 ажилтан ажиллаж байна. Эдгээр төсөл, хөтөлбөрийн урсгал зардалд 2023-2024 онд 57 тэрбум төгрөг зарцуулсан бол 2025 онд 29,7 тэрбум төгрөг батлагдсан байна.
2025-07-09
86 жилийн дараах хамгийн халуун долоодугаар сар болов
БНСУ-ынСөүл хотод энэ мягмар гаргийн 14.00 цаг орчимд агаарын хэм 37.1 хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өмнө нь 1939 оны долоодугаар сарын 9-нд 36.8 градус хүртэл халж байсныг тус үзүүлэлт эвдсэн аж.
2025-07-09
Амьтдын нялх төлд бүү хүрээрэй
Нэгэн иргэн эхээсээ төөрсөн нялх янзага олж, ундаалж буй дүрс бичлэг сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд тархсан. Үүнийг үзсэн нэг хэсэг нь сайн санаат иргэний үйлдлийг зөвтгөсөн бол зарим нь цэвдэг сэтгэлтэй анчид л эх рүү нь буу шагайснаас нялх амьтанийн ганцаар үлдсэн гэж буруутныг эрж буй.
2025-07-09
Төрийн үйл ажиллагааг сайжруулахад иргэдийн саналыг авч байна
Засгийн газар 100 хоногт нэн тэргүүнд ямар ажил хийж, гүйцэтгэх ёстой талаар иргэдээс санал авч эхэллээ. Ингэхдээ“И-монголиа” систем болон Засгийн газрын олон нийттэй харилцах “11-11” төвөөр дамжуулан хүлээн авах аж. Системд нэвтэрсэн даруйд санал өгөх тусгай цонх нээгдэх бол “11-11” төв 24 цагийнтурш утас, вэб хуудас, фэйсбүүк чатаар иргэдийн саналыг бүртгэх гэнэ.
2025-07-09
Ш.Анхтуяа: Зугаалж байгаа иргэд стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байхыг зөвлөж байна
Тиймээс гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэд та бүхэн стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2025-07-09
Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ
Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайн засвар шинэчлэлт, тохижилтын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ болон “Дабль пирамид констракшн” ХХК гүйцэтгэж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ зураг төслийг боловсруулж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн хяналт тавьж ажиллалаа.
2025-07-09
Д.Бямбацогт, Р.Анхням, Т.Амартүвшин нарт Гавьяат жүжигчин цол хүртээв
Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон медаль хүртээх үйл ажиллагаа үргэлжилж байна. Ардын уран зохиолч П.Бадарч, Ардын жүжигчин А.Долгор нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн бол өчигдөр эл эрхэм дээд цолтоннэгээр нэмэгдлээ. Тодруулбал, ардын хөгжмийн зэмсгүүдийг шинээр урлах, сэргээн шинэчлэх ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, залуу хойч үедээ өвлүүлэн сургаж, олон нийтийн хүртээл болгон үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувьнэмрийгньүнэлэн“Эгшиглэн магнай” ХХК-ийн захирал, хөгжмийн зэмсэг урлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгалжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээв. Мөн УДЭТ-ын ерөнхий найруу лагч, уран сайхны удирдагч асан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийг Ардын жүжигчин цолоор шагнав.
2025-07-09
Уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг уяачид хангаж ажиллах ёстой гэв
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр нар өчигдөр хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт хурдан морины уралдаан болон сунгаа бэлтгэлийн үед уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг нэн тэргүүнд тавьж, сайн сайхан байдлыг хангах, хууль тогтоомжийг мөрдөн, захиргааны хэмхэмжээний акт, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажиллахыг тусгажээ.
2025-07-09