8089 хүүхдэд мэс засал хийснээс 2800 нь яаралтай байжээ
Монгол Улсад хүүхдийн мэс заслын салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ой тохиож байна. Үүний хүрээнд хүүхэд, нярайн мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулах, олон улсын туршлага, шинэ технологийг нутагшуулах зорилготой “Эрүүл ирээдүйн төлөө” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгууллаа.
2026-09-26
Аялал жуулчлалын үзэсгэлэнд тренд маршрут танилцуулах нь
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэргэдэх Гадаад аяллын салбар холбоо, нийслэлийн ЗДТГ хамтран энэ сарын 27, 28-нд нийслэлийн төв талбайд аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Эл үзэсгэлэнд outbound чиглэлийн буюу гадаад аяллын компаниуд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээ, 2026 оны тренд маршрутуудаа танилцуулахаараа онцлог гэнэ.
2026-09-25
“Боржигин аялгуу” уртын дууны уралдааны аваргууд тодорлоо
Дуу хуур, өв соёлын өлгий нутаг болох Дундговь аймгийн Баянжаргалан сумын харъяат, уртын дуучин Ч.Шинэбаяр, Р.Хандсүрэн, Т.Шануу нарын нэрэмжит “Боржигин аялгуу” уртын дууны уралдаанд говийн гурван аймгийн уран бүтээлчид дөрвөн насны ангилалд оролцов. 10-13 насны хөвгүүдээс З.Мөнхболд, охидоос Б.Саруулзаяа (Дундговь) түрүүллээ.
2026-09-25
Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр хиймэл оюуныг онцлох гэнэ
НҮБ-ын санаачилгаар 1980 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 27-нд тэмдэглэж ирсэн Дэлхийн аялал жуулчлалын өдөр нөгөөдөр буюу ням гарагт тохионо. 46 дахь удаагийн тэмдэглэлт өдрийн арга хэмжээг өнөө жил “Аялал жуулчлалыг шинэчлэн тодорхойлох цахим хөтөлбөр ба хиймэл оюун” уриан дор зохион байгуулахаар болсныг НҮБын Аялал жуулчлалын байгууллагаас зарлалаа.
2026-09-25
Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттай боллоо
Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагынхан “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны түншлэлийн хүрээнд “Эрүүл сургууль” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Хүүхдийн шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, амны хөндийн ариун цэврийг сахиулах, үзлэгийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 122 дугаар сургуульд шүдний иж бүрэн кабинет байгуулжээ.
2026-09-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим улс орны төр, засгийн тэргүүнтэй уулзаж буй. Тэрбээр өчигдөр НҮБын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзаж, түүний дэвшүүлсэн “НҮБ-80” санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийллээ.
2026-09-25
Японд хар салхины улмаас 17 мянга орчим өрх цахилгаангүй болжээ
Японы Номхон далайн эргийн төв хэсгээр “Дужюань” хар салхи есдүгээр сарын 20-нд дайран өнгөрсний улмаас Токио хоттой хил залгаа Чиба, Канагава мужийн 17 мянга орчим айл өрх цахилгаангүй болжээ. “Токио электрик пауэр” компанийн мэдээлснээр цахилгаан хангамжийг өнөөдөртөө багтаан бүрэн сэргээхээр ажиллаж байна.
2026-09-25
Импортын гахайн махнаас мялзан өвчний вирус илэрчээ
Гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлогч 38 аж ахуйн нэгжид Мал эмнэлгийн ерөнхий газраас төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийхэд мялзан өвчний вирус илэрсэн байна. Тодруулбал, БНХАУын “Gansu kingood food” үйлдвэрээс импортолсон гахайн хөлдөөсөн махны сорьцоос уг вирус илэрсэн тул агуулахыг нь лацдан битүүмжилжээ. Агуулах дахь хөлдөөсөн махны 22.3 тн-ыг нь улсын байцаагчийн хяналтад авч, тусгаарласан гэнэ.
2026-09-25
Зудын нөхцөлд малчдын эмзэг байдал, малын хорогдлыг таамаглах аргачлалыг дахин хянав
Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын АДАПТ төслийн багтай хамтран зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр “Зудын гамшгийн нөхцөлд малын хорогдлыг сумын түвшинд таамаглах арга зүй, аргачлал”, “Уур амьсгалын өөрчлөлт, зудын нөлөөгөөр үүсэх эмзэг малчин өрх, шилжилт хөдөлгөөнийг тодорхойлох судалгааны арга зүй, аргачлал”-ыг судлаачдын багийн зүгээс танилцуулж, санал, зөвлөмж боловсруулсан байна.
2026-09-25
Хотын хоёр хувийн албан татварыг бууруулах, эсэхийг хэлэлцүүлнэ
Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан билээ. Үүний хүрээнд хотын дарга Б.Пүрэвдагва, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр нар зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарынхантай уулзаж, цөөнгүй асуудал хэлэлцлээ. Эдийн засаг хүндэрсэн эл үед хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн бодлогыг нийслэлээс хэрэгжүүлж буйгаа хэлэв. Тухайлбал, бизнес эрхлэгчдийг 103 бүртгэл, зөвшөөрлөөс бүрмөсөн чөлөөлсөн байна.
2026-09-25
Хүүхдийнхээ холбогдсон хэргийг аргалах гэж прокурорт хахууль өгөхийг завдсан үйлдэл мартагдах уу
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн тавдугаар сард Ж.Туул гэх эмэгтэйд холбогдох хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр болсон юм. Тэрбээр хүүхдийнхээ холбогдсон, бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэх хэрэгт ашигтай шийдвэр гаргуулахын тулд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорт 800 000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан хэрэгт буруутгагдсан аж.
2026-09-25
Сэлэнгэ мөрний мөсний бүтцэд үзүүлэх Эгийн голын УЦС-ын нөлөөллийг судалжээ
Монгол, Оросын Шинжлэх ухааны академийн хамтарсан шинжээчид “Эгийн голын УЦС” төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийг үнэлэх цогц судалгаа хийж буй. Түүнчлэн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны аргачлал, олон улсын стандартыг баримтлан үнэлгээний тайлан гаргах бэлтгэлээ базааж байгааг Эрчим хүчний яамнаас мэдээлсэн билээ.
2026-09-25
“Хятад хүн Монголын нэрээр олон улсын тэмцээнд оролцох нь байж боломгүй хэрэг”
Тайландад энэ сарын 18-наас ирэх сарын 10-ныг хүртэл зохион байгуулж буй “Miss grand international 2026” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн БНХАУ-ын иргэн, 24 настай Amber Yuhan өрсөлдсөн нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. Тэрбээр албан ёсны бүртгэлдээ Улаанбаатар хотын хаягийг тэмдэглэн, Монгол Улсын төрийн далбааг ашигласан юм.
2026-09-25
Ургац хураалт 7-10 хоногоор хоцорчээ
2026 оны намар 497.1 мянган тонн улаан буудай, 168.2 мянган тонн төмс хураан авч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж ХХААХҮЯ-наас мэдээлсэн билээ. Тэгвэл эл таамаглал өдгөө цөөнгүй шалтгаанаар 70 хувь болж буурчээ. Тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Улсын хэмжээнд үр тарианы хураалт 20 гаруй, төмс, хүнсний ногооных 35-55 хувьтай үргэлжилж байна.
2026-09-25
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнд нэрээ дэвшүүллээ
АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл энэ сарын 22-нд эхлэв. Уг хурлын нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдлын талаар үг хэллээ.
2026-09-24
Венец нэг өдрийн жуулчдын хураамжийг 30 евро хүртэл нэмэгдүүлнэ
Италийн Венец хот нэг өдрийн аяллаар ирэх жуулчдаас авдаг хураамжаа 2027 оноос 30 евро хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор уг хураамж 5-10 евро байгаа бөгөөд шинэ тарифыг хэрэгжүүлэхийн тулд Италийн Засгийн газартай зөвшилцөх шаардлагатай юм. Эл хураамж нь хотод хоноглохгүй, зөвхөн өдрөөр аялж буй жуулчдад хамаарна.
2026-09-24