Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Уралдаанч хүүхдийн даатгалыг албан журмынх болгоход анхаарна гэв

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлдэг даатгалын байгууллагын төлөөллүүдтэй өчигдөр уулзав. Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын бүртгэлийн эрхээ авсан 11 байгууллагын төлөөлөл оролцож, хурдан морины уралдаанч хүүхдэд даатгал хийхэд анхаарах зүйлс, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон байна.
2026-04-02

Террорист үйл ажиллагаанд уриалсан гэх хэргийг цагаатгажээ

Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг иргэн Н.Ганзориг олон нийтийн сүлжээнд 2025 оны есдүгээр сард “Аравдугаар сарын 1-нд монголчуудаа босож очоод муу гөлөгнүүдийг бензин цацаж байгаад амь­даар нь шатаая, бууз шиг чимхэж байгаад жигнэж идье. Талбай дээр цуглая.
2026-04-02

Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллеж морин хуур урлаачийн ангитай болов

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Ерөнхийлөгчийн 2024 оны зарлигийн дагуу Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежид энэ хичээлийн жилд хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл, тохируулга буюу морин хуур урлаачийн анги нээжээ.
2026-04-02

1072 хувьцааны ноогдол ашгийг энэ сард багтаан олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 1072 хувьцаатай иргэн бүрт ногдох 63,242 төгрөгийн ногдол ашгийг дөрөвдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр болсон.
2026-04-02

Томоохон голуудад усны түвшин, урсгалын хурд хэмжигч автомат төхөөрөмж суурилуулж байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас усны түвшин, урсгалын хурд хэмжигч автомат төхөөрөмжийг томоохон мөрөн, голуудад үе шаттай суурилуулах ажлыг өнгөрсөн жилийн намраас эхлүүлжээ. Төхөөрөмжийг гол, мөрөн дэх ус судлалын харуулуудад байршуулан, усны түвшнийг автоматаар хянаж, үерийн эрсдэлийг бодит цагт хянаж, үнэлж байгаа аж. Хамгийн сүүлд Хэрлэн голд уг багажийг суурилуулаад буй юм байна.
2026-04-02

Богдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар (2026.04.01) 16:06 цагт гарсан ойн гал түймриийг 17:30 цагт цурамд оруулж, 22:50 цагт бүрэн унтраалаа.
2026-04-02

УИХ-ын дарга тодортол гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах төс­лийг хэлэлцэх, эсэхийг Төрийн байгуулалтын байн­гын хорооны өчигдрийн хурал­даанаар ший­дэх байв. Гэвч хууль санаач­ лагч болох Ерөн­хий­лөг­чийн Тамгын газраас уг төслийн хэлэл­цүүл­гийг түр хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан аж.
2026-04-02

Сэргийлж болох өвчин, ослын улмаас 12 мянга гаруй иргэн нас баржээ

рүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж, өчигдөр дуусав. Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг олон асуудлыг хэлэлцсэн байна.
2026-04-01

Хөвсгөл нуурт живсэн “Зил 131” автомашиныг 23 метрийн гүнээс татан гаргалаа

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын VI багийн Хатгал тосгон “Тойлогтын үзүүр” гэдэг газар өнгөрөгч нэгдүгээр сарын 11-нд живсэн Зил 131 загварын автомашиныг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагчид, ар гэрийн нийт 23 хүн, жижиг оврын экскаватортайгаар татан гаргаж, эзэмшигчдэд хүлээлгэн өглөө. 
2026-04-01

Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замыг ирэх улиралд ашиглалтад оруулах нь

Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замыг ирэх улиралд ашиглалтад оруулах нь
2026-04-01

Эрүүдэн шүүх гэмт хэргийг мөрдөх тусгай алба байгуулахыг зөвлөлөө

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүү шүүлтээс урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг хэлэлцэв.
2026-04-01

Аймаг, сумын ИТХ-ын 48 мандатад нөхөн сонгууль явуулна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын энэ оны нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 21-нд зохион байгуулахаар болоод буй. Тэгвэл үүний хүрээнд нийт 48 мандатад нөхөн сонгууль явуулах мэдээллийг тухайн шатны ИТХ-уудаас нь СЕХ-нд мэдээлэл өгсөн байна. 16 аймгийн 43 сумын нийт 73 хэсэгт нөхөн сонгууль хийх аж.
2026-04-01

Явган хүний замд байршуулсан гэрлийн 1000 шонг шилжүүлээд байна

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний замд байршуулсан гэрэлтүүлгийн шонгуудыг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн байдаг. Тэгвэл энэ сарын 31-ний байдлаар явган хүний замд тээглэсэн 1000 шонг шилжүүлээд буй бөгөөд зам, талбайн нөхөн сэргээлтийн ажлыг өчигдрөөс эхлүүллээ. Дахиад ч ийм 650 шон үлдсэн бөгөөд тэдгээрийг 2026 онд багтаан шилжүүлэх аж.
2026-04-01

Зургаадугаар сарын 15-ыг хүртэл загас агнахыг хориглоно

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8 зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд буюу үржлийн үед нь загас агнах, барихыг хориглохоор тусгасан байдаг.
2026-04-01

Э.ПҮРЭВСҮРЭН: Жирэмсэн эмэгтэй төмрийн дутагдалтай бол урагт сөргөөр нөлөөлдөг

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн 2023 онд хийсэн Хоол тэжээлийн үндэсний VI судалгаагаар жирэмсэн эмэгтэй­ чүүдийн дунд шим тэжээлийн дутаг­дал өндөр гарсан байна. Тухайлбал, Д амин дэмийн нөөц хангалтгүй, төмөр дутлаас үүдэлтэй цус багадалттай байжээ. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 40 гаруй хувь нь төмөр дутагдалтай, үүнээс үүдэлтэй цус багадалт 10 хувьд нь илэрсэн гэнэ. Мөн бие давхар эмэгтэйчүүдийн шээсээр ялгарах иодын хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжөөс даруй хоёр дахин бага гарсан байна.
2026-03-31

Хуурай болон шоо хэлбэрийн тараг үйлдвэрлэжээ

“Төгс био” нэрийн бүтээгдэхүүн болох гүн хөлдөөж хатаасан, хуурай болон шоо хэлбэртэй таргийг зах зээлд гаргажээ. Хуурай тараг нь нунтаг бөгөөд усанд найруулж уудаг, мөн хөрөнгө хийх боломжтой аж. Харин шоо хэлбэртэйг нь шууд иддэг юм байна. “Төгс био” нэрийн тараг нь хүнсний тогтворжуулагч, нэмэлт бодисгүй, сарлагийн сүүгээр хийсэн органик бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог гэнэ.
2026-03-31

Үндэсний төв номын сан “Эртэч уншлага“ нэвтрүүлжээ

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Салбар номын сан дахь Онцлог хэрэгцээт иргэдийн танхимд 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл "Эртэч уншлага" үйлчилгээг нэвтрүүлж, ажлын өдрүүдэд 07:30 минутаас уншигчдад үйлчилж эхэлж байна.
2026-03-31

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр “Хангалтгүй” үнэлгээ авчээ

Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс 2025 оны ажлын гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв. Үндэсний аудитын газраас уг тайланг хянаад долоон зөвлөмж өгчээ. Мөн “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгсөн юм байна. Ерөнхий аудитор С.Магнайсүрэн энэ талаар “Зураг төсөв дутуу, ТЭЗҮ байхгүй ажлуудыг төлөвлөгөөндөө тусгадаг.
2026-03-31