Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Бат-Ундрах

Хүүхдүүдэд уушгины төрөлжсөн эмнэлэг хэрэггүй, утаагаа л арилгаад өг

Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Зан¬даншатар есдүгээр сарын 1-нд буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр хүүхэд багачуудад “гэнэтийн бэлэг” барьсан нь уушгины төрөлжсөн эмнэлэг байгуулж өгөх тухай байв.
2025-09-17

Бага ангийнханд англи хэл заах гэж “гурилдаж” байна

Манай ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын ур чадвар орчин цагийн сургалтын хөтөлбөрийн хурдыг гүйцэхээ болиод удаж буй. Харьяа яам, боловсролын байгууллагууд нь сургалтын хөтөлбөрүүдээ арайхийн шинэчилж, хэрэгжүүлэх гэхээр багш нар нь буруу ишилсэн сүх шиг өнөөх л хоцрогдсон арга зүй, барилаа тавихгүй гэдийчихдэг гэж байгаа.
2025-09-16

 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв “сэхээнд” байна

Монгол Улсад хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг тордож тойлдог ганцхан эмнэлэг байдаг. Тэр нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ). Манайхны “Шар хадны эмнэлэг” хэмээн нэрийдэж ирсэн тус төвд зөвхөн “галзуу” солиотой, зөнөх өвчин туссан, оюуны хомсдолтой хүмүүс л хэвтдэг гэж та арай боддог юм биш биз дээ.
2025-09-11

Орон нутагт анги, танхим эзгүйрч, ахлах бүлэггүй сургуулиуд олширчээ

Хичээлийн шинэ жил эхлээд дөрөв хонолоо, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаа жигдэрсэнгүй. Боловсролын сайд П.Наранбаярын “зуурсан жонхуу”-г хусаж цэвэрлэх гэж багш, хичээлийн эрхлэгч нар тамаа цайж байна. Сайд П.Наранбаяр “Энэ хичээлийн жилд таван сургуулийн хэдхэн хүүхдийг л гурван ээлжээр хичээллүүлнэ. 36 сургууль ийм байдлаар хичээлээ эхлүүлэх гэж байхад нь бид 27 барилга, байгууламж түрээсэлж, тав болтол нь цөөрүүлсэн” гэж “попорсон” ч бодит байдалд биеллээ олсонгүй. Улсын сургуулиудын анги дүүргэлт 70 гарчихлаа.
2025-09-04

Охидын эрүүл мэнд байдаг л нэг статистик болжээ

Охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал бүх цаг үед л олны сэтгэлийг эм¬зэглүүлдэг сэдэв байсаар ирсэн. Одоо ч тийм гээд хэлчихвэл гүтгэсэн болох гээд байна л даа. Учир нь сүүлийн жилүүдэд албаныхан ч, ард иргэд ч тэр, охидын хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварын талаар анхаарч, түүний шалтгаан нөхцөлийг тодруулах гэхээсээ нийгэмд тохиолдол гарах бүрд “дэвж, буухаас” хэтрэхээ байсан нь үнэн. Хамгаалаад, эсвэл хардаад байгаа нь ч мэдэгдэхгүй харааж, ерөөх нь энүүхэнд болсон.
2025-09-02

Гурван ээлжийг хална гэсэн амлалтдаа Боловсролын яамныхан хүрсэнгүй

Өнөө, маргаашгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад манай боловсролын байгууллагуудын бэлтгэл ажил зуун задгай, жаран хагархай. Сайд дарга нар ч энэ намар анх удаа л сургууль, цэцэрлэгт хүүхдүүд элсүүлэх гэж байгаа аятай түмэн зовлон, мянган шалтгаан тоочсоор.
2025-08-22

 Франчайз гэх гоё нэртэй зогсоолуудын сураг алдарч, төлбөртэйнх нь менежментийг тордох болжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний шуурхай хуралдаанаар хотын 90 байршилд гадаадын франчайз үйлчилгээтэй авто зогсоол барихаар төлөвлөснийг иргэд, олон нийтэд мэдээлсэн билээ. Ингэснээр зогсоолын тоо 70 мянга орчмоор нэмэгдэх урьдчилсан тооцоо ч гаргасан байв. Үүний үр дүнд нийслэлийн хэмжээн дэх авто зогсоолын хүртээмж 75 хувьд хүрнэ гэж албаныхан тооцсон. Тэгвэл уг ажил өдгөө хэр зэрэгурагштай явж буй талаар тодруулахад өнөөх франчайз гэх гоё нэршил ч үгүй болж, нийслэлийн 50 байршилд төлбөртэй зогсоолуудын менежментийг сайжруулахаар болсныг хэллээ.
2025-08-19

Багшийн орон тоог нөхөх гэж дахиад л оронцоглох вий

Жилийн жилд хичээл, сургалт эхлэхтэй зэрэгцээд манай дарга нар нойрноосоо гэнэт сэрсэн аятай багшийн сул орон тоог зарлаж, “Энэ салбарт ажиллах хүн олдохгүй нь” хэмээн хошуугаа унжуулцгаадаг. Өнөө жил ч энэ дүр зураг давтагдав. Сургууль, цэцэрлэгүүд хүний нөөцийн дутагдалд ороод өчнөөн олон жил болчхоод байхад одоо ийм улиглал хэнд ч хэрэггүй шүү дээ. Хамгийн гол нь хичээлийн шинэ жил өнөө, маргаашгүй эхлэх нь, хүүхдүүдэд мэргэжлийн ур чадвартай сайн боловсон хүчин “олж өгч” чадах юм уу, Боловсролын сайд аа.
2025-08-15

Нүхэн жорлонтойгоо 100, нүүрс түлдэг вагонтойгоо 76 жил боллоо

Монголын төмөр замын салбарт зорчигч тээврийн хэдхэн вагоноо засаж, шинэчлэх, арчилж тордох, ядахдаа агааржуулагч суурилуулчих мөнгө олдохгүй өдий хүрсэн гэвэл итгэх хүн олдохгүй. “Хурган” дарга нарынх нь гэрт л гэхэд өчнөөн тэрбум төгрөг хураалттай “хэвтэж” байдгийг эрүүгийн цагдаагийнхны ачаар иргэд хэдийн мэддэг болсон шүү дээ.
2025-08-13

Инээж авсан хандиваа эргүүлээд тайлагнадаг байя

Монголчууд утаа, түгжрэлгүй, өр зээлгүй, цахилгаан, дулаан хүрэлцээтэй, өндөр цалинтай, баян тансаг амьдардаг мэт л зугаалж цэнгэж, найр наадам хэсэн, түүхт ой бүрийг алгасалгүй тэмдэглэсээр байна. Ёстой л хутга тавихгүй мах идэн, хундага тавилгүй сархад хүртэж, Азийн “цээж” баячууд шиг л аархаж, аашлах болжээ. Тэр дундаа ойн баяруудад зориулсан хандивууд утгаа алдаж, ялангуяа улс төрчид нутаг нугынхандаа сайрхаж, нөгөөгөөсөө илүүрхэх гэж их хэмжээний мөнгө төгрөг, машин тэрэг амлаж, бөх, морь байлдаг жишиг тогтоосон.
2025-08-11

Иргэдийг цөхрөөж, эмч нарыг залхаасан даатгалын дампуу систем

Манай улсад болж бүтэж, баригдаж, шийдэгдэж байгаа юм хөшөө, хаалга хоёроос өөр алга шив дээ. Бүх л салбар “элгээрээ хэвтэж”, тэр дундаа энэ улсын үнэт баялаг болсон монгол хүний эрүүл мэнд хөсөр хаягдаж, хөгшин, залуугүй өвдөх ч эрхгүй болжээ. Нийтээрээ эрүүл мэндийн даатгал төлөөд ч улсын эмнэлгүүд нь төсөвгүй хэмээн аргаа барахдаа зарим тасгаа хааж, өр ширэндээ баригдан, ороох боох материалгүй шахуу болтлоо дампуурч байгаа сурагтай. Удирдлагууд нь ч эмч, ажилчдынхаа цалин хөлсийг хасах арга сүвэгчилж, даатгалаас “сохор зоос” хялайлгасангүй хэмээгээд иргэдийн халаасыг “тэмтэрч” суух болсон гэнэ. Зарим эмнэлгийнхэн цалингаа тавьж хүчрэхгүй болсон тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан ч эхнээс нь няцааж байгаа бололтой.
2025-08-06

Үндэсний зөвлөл нэртэй үрэлгэн бүтцийн хэрэг алга

Монгол Улсын төрийн бодлого, салбарын үйл ажиллагааг залуурдаж чиглүүлэх зорилготой үндэсний зөвлөлүүд сүүлийн жилүүдэд үүргээ умартаж, зүгээр л нэг үрэлгэн бүтэц болж хувирчээ. Жил ирэх тусам төсөв, хүн хүчний хувьд ч данхайж, бүх л салбарт “үүрээ засах” боллоо. Тухайлбал, хүүхэд, залуучуудын төлөө, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал, эдийн засгийн, нээлттэй засгийн, замын хөдөлгөөний, сансрын, хөдөө аж ахуйн, бүсийн хөгжлийн, химийн хорт бодисын гэхчлэн түмэн салбар, мянган гишүүнтэй зөвлөлүүд улсын хэмжээнд ажиллаж байна. Зөвлөмж гаргахаас өөр шидгүй эдгээр зөвлөлүүдэд жил бүр улсын төсвөөс өчнөөн зуун тэрбум төгрөг зарцуулдаг ч нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүнтэй ажил тэдэнд үгүй. Санхүүгийн зарцуулалт нь ч ил тод бус, ийм нэг данхар, даварчихсан бүтцийг цөөлөх цаг болсныг иргэд, олон нийт ч шаардсаар буй юм.
2025-08-05

Төр үнэлээгүй л бол иргэн хэн ч биш үү

Монголчууд нийтээрээ одон, медалийн дон тусаж, найман настай балчраас наян настай буурал хүртэл төмрийн төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй болоод удаж буй. Бүр цэцэрлэгийн шинэ жил, төгсөлтийн арга хэмжээнд хүртэл нэгийг нь шилдэг суралцагчаар шалгаруулж, медаль өгнө гэнгүүт бусад нь барьцаад бүгдэд нь төмөр зүүж өгдөг жишиг тогтчихсон. Эцэг, эхчүүд нь ч түмний хүүхдийг ялгаж, сэтгэлд нь сэв суулгаад яах вэ хэмээгээд ангиар нь дүүрэн медаль, тууз, баярын бичиг тараахыг алга ташин дэмжих аж. Хөхнөөсөө ч “гараагүй” шахам хүүхдүүд медаль авсангүй гээд сэтгэлд нь сэв суух нь юу л бол. Яг үнэндээ эцэг, эхчүүдийнх нь л хандлага, дутуугийн зовлон энэ юм.
2025-07-30

Ипотекийн зээлтэй иргэдийг хоёрхон компанийн “хоол болгох” нь

Ипотекийн зээл бол дундаж амьдралтай өрх, гэр бүлүүдэд ус, агаар мэт хэрэгтэй, утаанаас ангижрах зорилготой улс орны хувьд ч хумьж болохгүй бодлого. Гэвч сүүлийн жилүүдэд ипотек тойрсон маапаан, арилжааны банкнуудын хүлээгдэл, залхаан цээрлүүлэлт утгаа алдаж, иргэдийн стресс бухимдлын гол шалтгааны нэг болоод буй. Ипотекийн зээл горилогчдын зовлон зүдгүүр багадаагүй атал дахиад нэг нэрмээс, санхүүгийн дарамт иргэдийн нуруунд үүрүүлэх болсон нь даатгалын шинэ журам юм.
2025-07-22

Улсын сургуулиудыг эцээж, хувийнхныг “угжих” эсэргүү бодлого

Монголд эдүгээ баян, хоосны ялгаа, тэгш бус байдал хамгийн их гаарсан салбар бол боловсрол. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулиудад тэгш бус байдал бий болоод олон он элээв. Боловсролын хүртээмжгүй байдал яагаад ингэтлээ газар авав гэдгийг нийтээр мэддэг хэрнээ үүнтэй эвлэрсэн нь харамсалтай. Энэ бүхэн боловсрол төлбөртэй болж, хэн дуртай нь үнэ тогтоодог болсонтой шууд холбоотой шүү дээ. Төрийн унхиагүй, харалган бодлого, шийдвэрийн нөгөө талд хувийн хэвшлийнхэн боловсролыг хэдийн бизнес болгож, зөвхөн мөнгөтэй айлын хүүхдүүд л чанартай боловсрол эзэмшдэг харгис нийгмийг бүтээчихсэн.
2025-07-09

Хүүхэд хамгааллын салбарыг хүний нөөцгүй болгох нь төрийн хэмнэлт үү

Манай улсын хүн амын бүлгүүдээс хамгийн их хаягдаж, гадуурхагддаг нь хүүхдүүд. Нийгмийн бүхий л шатанд хамгаалуулах, хайрлагдах эрхтэй хүүхдүүд яагаад хөсөр хаягддаг вэ гэхээр тэд сонгууль өгдөггүй. 100 жилийн түүхтэй хүүхдийн байгууллага нь өнөө хэр нь тогтолцоогоо бүрдүүлээгүй, тогтсон ч төсөвгүй явж ирсэн нь үүний баталгаа. Монголын төр ерөөс хүүхдэдээ хайргүй, элэггүй, нийгэм нь ч тэдэнд огтоос ээлгүй. Сүүлийн таван жилд хүүхэд хамгааллын салбарын төсөв овоо нэмэг¬дэж, бие даасан хуультай ч болоодохлоо.
2025-07-04

60 жилийн түүхтэй вакцинд итгэхгүй, “жалганы үзэл”-ээр эсэргүүцсээр л байх уу

Одоогоос 11 жилийн өмнө манай улс улаанбурхан өвчнийг устгасан хэмээж, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс 2014 оны зургаадугаар сарын 26-нд гэрчилгээ гардаж байлаа. Тухайн үед Монгол Улс энэхүү түүхэн амжилтаараа 60 жилийн түүхтэй вакцинд итгэхгүй, “жалганы үзэл”-ээр эсэргүүцсээр л байх уу БНСУ, Австрали, Макао зэрэг оронтой эн зэрэгцэж, нэг хэсэг ёстой л “од” болсон доо. Гэвч халд¬варт өвчнийг ялан дийлэх тийм ч амар биш гэдгийг өнгөрсөн цаг хугацаа бидэнд хангалттай харуулав.
2025-07-01

Ёс зүйгүй инфлүүнсерүүдийг “хазаарлаж”, хариуцлагажуулъя

Монголд ёс суртахууны манлайлал үзүүлдэг нөлөөлөгч (influencer) бараг байхгүй. Мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөд ч бэлэн, сошиал танил бол өчнөөн бий. Хэдэн малынхаа буянд гэдэг шиг өөрсдөд нь итгэж, дэмждэг дагагчдынхаа хүчинд голоо зогоодог мөртөө тэдэндээ эр бяраа үзүүлэхийг нь яана. Дагагчдаа тэнэг мангараар нь дуудах энүүхэнд. Дэмжихгүй бол дагахаа болиод зайлчих л гэдэг “ёс зүйтэй”, хэрүүлч, тархи угаасан нөхдөөр нийгмийн сүлжээ дүүрсэн нь үнэн шүү дээ.
2025-05-29

Нийгмийн даатгалын алдагдлыг иргэд төлнө гэв үү

Бидний цалингаасаа сар бүр төлдөг нийгмийн даатгалын шимтгэл Тэтгэврийн даатгалын санд хуримтлагддаг гэж та боддог юм биш биз. Хэрэв тийм бол энэ нь том эндүүрэл шүү. Тэтгэврийн санд өдгөө нэг ч төгрөг байхгүй, улайж хоосроод олон жил болж буй. Өөрөөр хэлбэл, жил бүр алдагдалтай ажилласаар Нийгмийн даатгалын санг өдгөө “залгих”-даа тулчхаад байна.
2025-05-27

Хэвлэл мэдээлэл хиймэл оюунтай хорших уу, харших уу

Хиймэл оюун ухаан (AI)-ы тусламжтайгаар хүн төрөлхтний тэрбум гаруй нь тун удахгүй ямар ч “хэрэгцээгүй” болно гэсэн хэтийн төсөөлөл бий. Технологийн ачаар гэх үү, гайгаар ийм олон хүн хөдөлмөрлөх шаардлагагүй болж, тэдний ажил, мэргэжлийг AI орлоно гэхээр гунигтай ч юм шиг. Хөдөлмөрийн зах зээлээс “арчигдах” ажил, мэр¬гэж¬лийн дотор сэтгүүлчийг хамаатуулсан судалгаа ч олон улсад цөөнгүй гарчээ. Тэгвэл Элон Маскаас өгсүүлээд хиймэл оюуныг бүтээгч, хөгжүүлэгчид хүн төрөлхтөнд нэг л ижил зүйлийг хэлсээр ирсэн. Тэр нь “Хиймэл оюуныг хэн ч бүтээж болно. Энэ нь нэг талаас бүгдэд маш том боломжийг нээж өгч буй. Үүний тусламжтайгаар хүмүүс цаашид ч хөдөлмөрөө хөнгөвчилж, амрах хугацаагаа улам л уртасгасаар байх болно. Гэхдээ AI ганцхан хүний л хийж чадах хүчин зүйлсийг хэзээ ч орлохгүй. Энэ бол энэрэн хайрлах сэтгэл юм.
2025-05-23