Эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, нийгмийн хамгаалал гээд улс орны суурь салбарууд засаг төр солигдсон ч хэвийн, тасралтгүй ажиллаж байх ёстой. Ардчилсан засаглалтай, тогтвортой хөгжиж буй улс орнуудын баримталдаг хамгийн энгийн, бас чухал зарчим нь энэ. Өөрөөр хэлбэл, улсын хөгжил, иргэдийн амьдралын чанар, нийгмийн үйлчилгээнүүд бүгд систем буюу тогтолцооны тогтвортой байдлаас шууд хамаардаг. Улс төрийн аливаа нөхцөл, засаглалын байдлаас үл хамааран доголдолгүй явах ёстой гэсэн л санаа. Гэвч манайд уг зарчим онолын түвшинд яригдсаар, бодит амьдралд хэрэгжилгүй өнөөдөртэй золгожээ. Үндсэндээ Монгол төрийн засаглалын хамгийн эмзэг, сул тал бол систем нь хувь хүнээс буюу эрх мэдэлтнүүдээс хэт хамааралтай явж ирсэнд учир байгаа юм.
УИХ-ын сонгууль болгоны дараа, Засгийн газар шинээр бүрдэх тоолонд дээд, дунд, доод шатанд хүртэл халаа сэлгээ хийгдэж, сайд, дарга нартай хамт тухайн салбарын бодлого, бүтэц, дүрэм журам, хэрэгжүүлж асан төсөл, хөтөлбөр, арга хэмжээ нуран унадаг жишиг тогтоод удаж буй. Өмнөх засгийн эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх нь эрх баричгдад ямар ч ашиггүй тул шууд шинэчлэх, эсвэл бүрмөсөн зогсоодог. Улс төрийн сонгууль нь эрх мэдлийн шилжилтийн хэрэгсэл төдий болохоос биш, иргэдийн өдөр тутмын амьдралыг доголдуулах шалтаг болох ёсгүй гэдгийг тэд огтхон ч ухамсарладаггүй. Уг нь аль ч нам, засгийн үед төрийн систем тогтвортой ажиллаж, иргэдийн амьдрал дээшлэх ёстой атал байнга ганхдагаас улбаатай улсын хөгжил улам саарч, ухарсаар ирсэн нь бодит үнэн.
Энгийнээр хэлбэл, бүх шатанд бодлогын залгамж чанар алдагдаж, салбар бүрийг туршил тын талбар болгож хувиргасан гэсэн үг. Үүний уршиг нь өнөө, маргаашдаа мэдрэгдэхгүй ч урт хугацаандаа асар их хохирол дагуулдгийг судлаачид ч хэлдэг. Тодруулбал, энэ нь аажимдаа урт хугацааны бодлого хэрэгжүүлэх боломжгүй болгож, төрийн албан хаагчдад мэргэшиж, турш лага хуримтлуулах орчин бүрдэхгүй, иргэд төрийн байгууллагад итгэх итгэлээ улам алдаж, хувийн хэвшил ч тогтворгүй орчинд эрсдэл үүрэн ажиллахад хүрдэг байна. Системгүй төрийн наад захын шинж тэмдэг нь дарга солигдоход бодлого өөрчлөгддөг явдал аж. Ийм нөхцөлд улс орны хөгжил, ирээдүй ярих нь илүүц биз ээ.
МЭРГЭЖЛИЙН САЙД ХЭМЭЭХ ЭРХ МЭДЭЛГҮЙ “МАНУУХАЙ”
Сүүлийн жилүүдэд салбар бүрийг мэргэжлийн сайдаар толгойлуулах моод газар авав. Улс төрчид чадварлаг удирдлага томилж байна гэж олон нийтэд харагдахын тулд шүү дээ. Түү нээс биш, сайндаа П.Наранбаярыг Боловсролын, Ж.Чинбүрэнг Эрүүл мэндийн сайдаар томилоогүй байлтай. Мэргэжлийн гэх тодотголтой сайд нар эхнээсээ салбарын бодлогоо тодорхойлж, хэрэгжүүлж чадалгүй, улс төрийн захиалга бие лүүлэгч, дамжуулагч төдий “мануухай” болон хувирч байгааг та, бид бэлээхэн харж байна. Ст ратегийн шийдвэрийг тэд бус, намын бүлэглэл, нөлөө бүхий улс төрчид, эсвэл албан бус сүлжээ гаргадаг болоод удаж буй нь нууц биш.
Ялангуяа эрүүл мэндийн салбар хамгийн олон сайд солигдсон нийгмийн бүтцийн нэг. Тэгэх бүрд шинэ бодлого, хөтөлбөр, бүтэцтэйгээр сайд нь ажлаа эхэлдэг ч бодит үр дүн гаргаж амжилгүй дараагийн эзэн халааг нь авч ирсэн. Ингэх тоолонд салбарын төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүд тасалдаж, эрүүл мэндийн даатгалын байгууллагуудаас өгсүүлээд эмнэлгүүд тогтвортой бодлогогүй, эргэж буцсан шийдвэр дунд эмч, ажилтнууд төөрөлдсөөр удлаа. Нэг сайдынх нь зуурсан жонхууг нөгөөх нь цэвэрлэх гэж байна хэмээгээд шалаар нэг асгаж, муухай дээр нь улцан болгосоор буйн тод жишээ бол даатгалын санхүүжилтийн асуудал юм. Сан нь дампуурч, иргэд бүтэн жилийн эхний хагаст л эмнэлэгт үзүүлж, үйлчилгээ авдаг болсон. Түүнээс хойш он дуустал өвдөх эрхгүй болсны цаад шалтгаан нь ердөө л тогтолцоо шүү дээ. Нөхцөл байдал ийн тартагтаа тулчхаад байхад Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн энэ бүхнийг харахгүй сууна гэж үү. Салбар нь огт хамааралгүй мэт тэрбээр халаа сэлгээ хийсээр, гадаад, дотоодод зугаалсан шигээ л энэ оныг дуусгах шив. “Нэрийн хуудас”-аа болгочих системийн нэг ч шинэчлэл хийсэнгүй.
Боловсролын салбарт ч ялгаагүй. Сургалтын хөтөлбөрүүд системээ бус, хүнээ дагаж хувьсан шинэчлэгдсээр, багш нар ч үүнд дасан зохицохоос залхаж байна. Бас л мэдлэгтэй, чад вартай, мэргэжлийн гэгдэх П.Наранбаяр Бо ловсролын сайд болоод юу өөрчлөв. Угтаа бол системийг хүн л өөрчлөх ёстой, “мануухай” биш. Харин сайд П.Наранбаяр иймэрхүү бодло гын ажил хийж чадахгүй гэдгээ өнгөрсөн ху гацаанд хангалттай харууллаа. Түүнийг сайд болсноос хойш боловсролын чанар доройтсон уу гэхээс дээшилсэнгүй. Багш нар ажил хаяхад түүний үнэн төрх бүр ч ил болсон. Тэрбээр салбар толгойлох хэмжээний эрх мэдэлгүйгээ, нунж доройгоо дахин баталсан. Хамгийн сүүлд л гэхэд ханиад, томуугаар шалтаглаж, хүүхдүүдийг гэрт нь “хорьсон”. Энэ мэт замын түгжрэл, эмнэлгийн хүрэлцээгүй байдал зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг намжаахын тулд сургууль, цэцэрлэгийг нохойд барьдаг мод болгосноос бусдаар бодлогын хэмжээний нэг ч шинэчлэл хийж, систем бүрдүүлсэнгүй. Боловсролыг хэн дуртай нь “оролдож” чадахааргүй чанга хатуу дүрэм журам, хууль, эрх зүйн орчинтой бол госонгүй. Уг нь иймхэн хэмжээний эрх мэдэл П.Наранбаярт бий. Гэвч үүнийгээ ашиглаж, тог толцоогоо бэхжүүлье гэсэн хүсэлгүй байх шиг. Эсвэл эрх баригчид хурууны үзүүрээр хөдөлдөг, сайн дурын иймэрхүү хүмүүсээ мэргэжлийн гэдгээр нь түрээ барьж, энд тэндхийн салбарыг толгойлуулсан болгоод өөрсдөө далдуур удирддаг байхыг ч үгүйсгэхгүй. Сайд, дарга нар нь далай сан газар далд орж, далласан газар нь ил гардаг байх тусмаа л улс төрчдөд ашигтай л даа.
Эдийн засгийн салбарт мөн бодлогын тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдыг үргээж, бизнесийн орчныг эрсдэлтэй байдалд оруулсаар буй. Нэг Засгийн газар нь татварын таатай орчин амлаад, нөгөөх нь цуцалж, хууль, дүрмээ уландаа гишгэхээр эдийн засаг нь яаж ч сэхэл авах вэ дээ. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны энэ оны эхний хагас жилийн тайланд төрийн хэт их оролцоо, эрх мэдлийн тогтворгүй байдал нь бизнесийн шийдвэр гаргах, бодлогын урт хугацааны төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байна хэмээн онцолжээ. Дэлхийн банкныхан ч үүнийг баталж, бизнесийн орчны тогтворгүй бодлого нь хөрөнгө оруулагчдыг “хөөж” буйг тодотгосон байна.
МОНГОЛД ОЙЛГОЛТ, ДЭЛХИЙД МЕХАНИЗМ
Боловсрол, эдийн засаг гэлтгүй салбар бүрд бугшсан дээрх доголдол нь тогтолцооны хямралын наад захын илрэл юм. Систем гэдэг нь зөвхөн хууль, дүрэм, бүтэц зохион байгуулалтын нэршил биш. Энэ нь урт хугацаанд үргэлжлэх зорилго, тодорхой үүрэг хариуц лагын хуваарилалт, улс төрөөс ангид мэргэж лийн институци, хяналт, үнэлгээ, залгамж чанарын цогц илэрхийлэл байдаг. Систем нь сайн ажилладаг оронд удирдлага солигдсон ч бодлого нь үргэлжилдэг гэсэн үг.
Олон улсад тогтвортой систем хэрхэн ажил ладгийг харуулсан тод жишээ цөөнгүй бий. Ту хайлбал, Финланд улсын боловсролын салбар дэлхийд үлгэр жишээ болдгийн шалтгаан нь сайд нь хэн байхаас үл хамаарч бодлого нь олон арван жилээр өөрчлөгддөггүйд оршдог. Тэд боловс ролын стратегиа 20-30 жилийн хугацаатайгаар баталж, тууштай хэрэгжүүлдэг онцлогтой. Боловсролын сайд нь бодлого зохиогч бус, хэрэг жүүлэгчийн үүрэг гүйцэтгэдгээрээ манайхаас ялгаатай аж. Ийм системийн ачаар багш нар ч тогтсон, ээлтэй орчинд ажиллаж, тэр хэрээр сур галтын чанар нь тасралтгүй сайжирч иржээ.
Тогтвортой институцийн өөр нэг жишээ бол Сингапур улсынх юм. Тус улс эдийн засгийн бодлогоо улс төрөөс ангид байлгаж, Төв банк, хөрөнгө оруулалтын агентлагуудыг эрх мэдэлтнүүдийн нөлөөнөөс хамгаалан, бие даан хөгжүүлжээ. Энэ нь хөрөнгө оруулагчдад урт хугацааны итгэл төрүүлдэг байна. Япон Улсын төрийн албаны тогтолцоо ч системийн залгамж чанарыг хэрхэн хадгалж болдгийг тод харуул даг. Сайд, дарга нар нь зөвхөн чиглэл өгч, турш лагатай, мэргэшсэн төрийн албан хаагчид нь бодлогын хэрэгжилтийг хариуцдаг. Энэ систем тасралтгүй “эргэдэг” нь тус улсын тогтвортой хөгжлийн үндэс билээ.
Харин Монголд яагаад ийм систем бүрэлдэж чадсангүй вэ. Гол шалтгаан нь ердөө л нам, эвслийн ашиг сонирхлыг улсын бодлогоос дээгүүр тавьдаг, систем бус, хувь хүний засаглал давамгайлсан, төрийн албыг мэргэжлийн, хараат бус институт болгон төлөвшүүлж чадаагүй, стратегийн хэрэгжилтийг бодитоор үнэлж, хянах механизм сул, урт хугацааны хөгжлийн баримт бичгийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэхийг хүсдэг гүйтэй холбоотой юм. Тиймдээ ч сайд, даргатай боловч салбар бүрийн удирдлага, эрх мэдэл нь улс төрчдийн гарт төвлөрч, энэ нь систем бүрэлдэхэд хамгийн том саад болсоор байна.
Гарц гаргалгаа бий юү гэвэл тийм. Хэн ч дур мэдэн өөрчилдөггүй тогтолцоо бүрдүүлж, төрийн албыг улс төрөөс ангид, мэргэжлийн давхаргатай байлгах, салбарын институцүү дийг бие даасан, бодлогын хэрэгжилт, үр дүнг тогтмол үнэлж, хариуцлага тооцдог механизм тай болгох шаардлагатай аж. Засаг солигдоход ганхдаг бус, сайд хэн байх нь ч сонин биш. Систем эргэдгээрээ л эргэх ёстой. Харин энэ үнэнийг хүлээн зөвшөөрч, эрх мэдэлтнүүдээс ангижрах зориг бидэнд бий юү.