- Эхлэл
-
“Өнөөдөр”-ийн сэдэв
Хуулиар хамгаалсан ч нийтэд нээлттэй хувийн нууц
Манай улсад тухайн хүний мэдээллийг өөр зорилгоор ашигласан, дамжуулсан зэрэг тохиолдолд дунджаар таван сая орчим төгрөгөөр торгох жишээтэй. Үүнийг томоохон компаниуд төлөхөд асуудалгүй. Тиймээс хүний хувийн нууцад тоомжиргүй ханддаг.
2024-08-23
Дэлхийн өвүүдэд хамгаалалт дутаж, хурал илүүдэж байна
Монголчуудын нүүдэллэх зан үйлийг дэлхийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхээ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамныхан мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан “Нүүдэлчин” наадмын үеэр албаныхан ийнхүү амласан байна. Монголоос дэлхийд бүртгүүлсэн өвийн тоо тун удахгүй нэгээр нэмэгдэж магадгүй гэсэн үг. Ийм жишгээр манай улс байгалийн болон соёлын өвүүдээ дэлхийд бүртгүүллээ л гэдэг. Гэвч тэдгээрийгээ хэрхэн хамгаалдаг нь “нууц” байсаар ирэв.
2024-08-20
Татварыг чангатгаж, тамхины хэрэглээг хумья
10 ч хүрээгүй гэмээр бага насны хүүхдүүд электрон тамхи (вэйп) татах нь цочирдом зүйл байхаа больсон нь харамсалтай. Охид, эмэгтэйчүүд, хүүхэд залуусын “гангараа” нь вэйп болжээ. Гудамж, талбай, нийтийн тээвэр, сургууль, ажлын байрандаа хүртэл татдаг нь нууц биш. Вэйпийг анх 2003 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн бөгөөд тамхинаас гарахыг хүсэж буй хүмүүст зориулсан гэдэг. Гэвч энэ нь маш том төөрөгдөл үүсгээд байна. Дэлхий дахинд жилд найман сая гаруй хүн тамхины хэрэглээ болон дам тамхидалтын улмаас нас барж байна. Эдгээр тохиолдлын олонхыг хөгжиж буй улсын хөдөлмөрийн насны хүн ам эзэлдэг гэх судалгааг ДЭМБ-ын “Дэлхийн тамхины эпидемийн тайлан 2019”-д дурджээ
2024-08-14
Ашиг нь багадаж, зардал нь ихэдсэн Хүүхдийн парк
Хүүхэд багачуудын хувьд баяр тэмдэглэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар Улаанбаатарт ховор гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэдний хувьд тоглож наадах боломжтой, хамгийн олноор зорин очдог газруудын нэг нь нийслэлийн зүрхэн талд орших Үндэсний соёл, амралтын хүрээлэн буюу олны нэрлэж заншсанаар Хүүхдийн парк юм. Хүүхдийн паркаар үйлчлүүлэгчдэд тоглоом, түр амрах сандлаас эхлээд хүрэлцээгүй зүйл их бий. Гэсэн ч урин дулаан цаг айлчлан ирсэн учир үрсээ тоглуулах эцэг, эх цөөнгүй. Харамсалтай нь, нийслэлд ганц байдаг паркийн тоглоомууд хэт хуучирсан, аюулгүй байдал хангадаггүй гэх шүүмжлэл гарсаар байна. Үүнтэй холбоотойгоор паркийн одоогийн нөхцөл байдлыг тодруулахыг зорилоо
2024-08-13
Х.Нямбаатар хотын дарга уу, хорооны дарга уу
Хотын даргаар ажиллаж буй хүн нийслэлийн иргэд биднийг ч удирдах ёстой гэсэн үг биш. Гэтэл Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлд амьдарч, оршин сууж буй бүхнийг даргалж, захирч болно гээд ойлгочихсон явна. Хүн болгоныг захираад, эрхэд нь халдаад, шүүмжилсэн иргэн бүр лүү дайраад, хэрүүл хийгээд байгаа нь түүний ёс суртахууны хэмжүүрийг илэрхийлж буй болохоос бус, хуулиар хүлээн зөвшөөрсөн үйлдэл биш юм. Харин хууль, журмынхаа дагуу хотын менежментийн багийг ахлаад, иргэдээ аюулгүй, амар тайван нөхцөлд амьдруулах л үүрэгтэй албан хаагч. Харамсалтай нь, Х.Нямбаатар Улаанбаатарыг дарга төвтэй болгоод, иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэл хэлэх, хотын ажилд саналаа нэмэрлэх эрхийг нь боомилж байна
2024-08-13
Давхар “халаас”-тай хувийн эмнэлгүүдэд хяналт хэрэгтэй байна
Компьютер томографи, MRI, дурангийн ажиллавар зэрэг өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэх шаардлагатай хүмүүс хаана хандах учраа олохгүй мухардалд хүрэх нь бий. Ямар оношийг нь тодруулахаар, яагаад энэ шинжилгээг хийлгэ гэснийг ч сайн ухаж ойлгоогүй байх нь цөөнгүй. Учир нь энэ төрлийн үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагууд зайлшгүй шаардлагатай тохиолдолд л үзүүлдэг учир иргэд төдийлөн мэддэггүй. Тодруулбал, компьютер томографи (КТ) гэдэг нь тусгай зориулалтын рентген туяагаартөрөл бүрийн өнцгөөс хүний биеийг нэвтэлсэн цацрагийг цахим тоолуурын тусламжтайгаар зураг болгон хувиргах шинжилгээний арга юм.
2024-08-12
Дүрэмгүй мэт дөргүй зүтгэснээс зам дээр амь тавьж байна
Базсан цаас мэт болсон төмрийн сэг, зам дээр энд тэндгүй тарж бутарсан машины эд анги, гэмтэж бэртсэн хүмүүс гээд нүд халтирам дүр зураг орон нутгийн замд бишгүй тааралддаг. “Хүний л амь бүү эрсдээсэй” хэмээн залбираад өнгөрөх нь бий. Гэвч харамсалтай нь, хүний амь эндсэн, ноцтой ослуудын ихэнх нь орон нутгийн замд гардгийг Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ныхан хэлж байна. Тодруулбал, энэ оны эхний зургаан сарын байдлаар зам, тээврийн 13 757 осол ТЦА-нд бүртгэгджээ.
2024-08-09
Замын дундаас замхарсан төслүүд
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор хэмээх нэршлийг дуулаагүй хүн Монголд ховор болов уу. Арга ч үгүй юм, 2010 оноос хойш л Дорноговьд аж үйлдвэрийн парк байгуулж, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар улс нийтээрээ чихэнд хоногштол ярилаа шүү дээ. Харин эл цогцолборыг байгуулах ажил яг өнөөдөр ямар түвшинд байгааг мэдэх хүн тийм ч олон биш болов уу
2024-08-08
Сувилж хүчирдэггүй сувиллууд
Ахмадууд л сувилалд амардаг гэх ойлголт хэдийн ард хоцорчээ. Залуус алжаал, ядаргаагаа тайлж, амьдралын чанараа сайжруулахын тулд сувилалд амрах сонирхолтой болсон. Найз нөхөд, гэр бүлээрээ сувилуулах боломжтой, байгальд ойр, ая тухтай, ажилтнууд нь харилцаа хандлага сайтай, чанартай хоол ундтай, эмчилгээ, үйлчилгээтэй газар хайсан хүн цөөнгүй. Гэвч эдгээрийг нэг доор цогцлоосон, төгс гэж хэлж болохуйц сувиллын газар манай улсад хэр олон бол.
2024-08-07
“Дуураймал”-д шахагдсан үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцаснууд
Сурагчид өдөр бүр нэг ижил хувцас өмсөх нь хүүхдийн тэгш эрхийн мэдрэмжийг нэмэгдүүлж, сургуулийн орчинд амьдралын ялгаатай байдал үүсгэхгүй, өмссөн зүүснээрээ өрсөлдөхгүй, нэгнээ шоглох, доромжлох үйлдэл буурна гэж үздэг. Манай улс 2011 онд “MNS6232:2011 сурагчийн дүрэмт хувцасны хагас ноосон даавуу. Техникийн шаардлага” гэх стандартыг баталсан юм. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2013 онд Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг баталсан билээ
2024-08-06
Элгээрээ хэвтсэн салбарыг Т.Мөнхсайхан өндийлгөж чадах уу
Т.Мөнхсайхан гурван жил долоон сарын дараа Эрүүл мэндийн сайдаар эргэн ирлээ. Эрүүл мэндийн салбар бахь байдгаараа, яг урьдынхаараа түүнийг угтаж байна. Зарим талаар асуудлууд нь бүр ч ужгирч, илүү хүндрээд буй. Сайд нар нь нүүдлийн шувуу шиг ажилладаг, байсхийгээд л солигддог, тогтвортой бодлого хэрэгжүүлдэггүй, ирсэн хүн нь “самарчхаад” буцдагтай эрүүл мэндийн салбарын өнөөгийн хямрал холбоотой ч байж мэдэх юм. Учир нь сүүлийн 10 жилийн хугацаанд буюу 2014 оноос хойш эл салбарыг удирдахаар ирсэн 10 дахь сайд нь Т.Мөнхсайхан. Нэг жилийн “настай” сайдын суудалд тэрбээр өнгөрсөн 10 жилийн дотор хоёр дахь удаагаа сууж буй анхны хүн нь.
2024-08-05
Ипотекийн зээл эргэн “царцах” уу
2024.05.01 Засгийн газрын энэ өдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлав. Ингэснээр стратегийн ордуудын 34 хувьд ногдох ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдсэнийг мэдэгдлээ. Эхний ээлжид 1.2 их наяд төгрөг бүрдэж, 10 мянган өрхийг ипотекийн зээлд хамруулах боломж нээгдээд буйг олон нийтэд мэдээлэв.
2024-08-02
“Цагийн ажилтны хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна”
Суралцахын зэрэгцээ ажил хийж, хэрэглээнийхээ мөнгийг олдог оюутан залуус олон бий. Тэд ихэнхдээ цагийн ажил хийдэг. Ингэхдээ өөрийн цаг завд тааруулан хэд хэдэн байгууллагад зэрэг ажиллах нь элбэг. Гэвч зарим аж ахуйн нэгж тэдний хөдөлмөрлөх эрхийг зөрчих, цалинг нь олгохгүй байх, ажлын байрны дарамт үзүүлэх зэрэг асуудал тулгарах нь түгээмэл гэнэ. Тэр бүрд оюутнууд хууль, эрх зүйн мэдлэг хангалтгүйгээс, бас асуудлыг дэвэргэхээс зайлсхийж өөрсдөө хохироод үлддэг байна. Эдгээр тохиолдолд ямар арга хэмжээ авах шаардлагатайг болон оюутнуудад түгээмэл тулгамдаад буй асуудлыг тодруулахыг зорилоо.
2024-08-01
Борооноос “ургац хураах” аргаа хэзээ олох вэ
Улаанбаатар хотод өнгөрсөн сарын 20-нд орсон борооны улмаас усанд автсан гэх 20 дуудлага холбогдох байгууллагынхан нь хүлээн авчээ. Тэдгээрийн дагуу мэргэжлийн байгууллагынхан нийслэлийн 28 байршилд ажиллаж, 14 403 тонн ус соруулсан байна. Өнгөрсөн оны энэ үед ч 3000 тн борооны ус соруулж байжээ. Ийм хэмжээний ус хаачдаг вэ, дахин боловсруулж, ашигладаг уу гэдгийг албаныхнаас тодруулахад “Соруулж авсан усаа ойролцоох даланд асгадаг” гэж хариулсан юм. Дэлхий нийтээр усны хомсдолд орох эрсдэл ойрхон байгааг сануулсаар атал манайд ийнхүү тонн тонноор нь усаа асгасаар буй нь харамсалтай.
2024-08-01
Метро “сонгуулийн хөзөр” хэвээр үлдэх үү
“Би одоо 40 настай. 45 насандаа үр хүүхдээ хөтлөн метронд сууж, энэ хотдоо амьдарна гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Х.Нямбаатар дарга бид хоёрын хувьд метро барина гэдгийг баттай хэлж байна. Энэ ажлыг эхлүүлсэн” гэж УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн 11 дүгээр тойрогт нэр дэвшигчП.Сайнзоригөнгөрсөн зургаадугаар сарын 14-нд твиттерт бичиж үлдээжээ. Бас тэрбээр метро барьж чадахгүй гэж шүүмжилсэн хүмүүст хандан “Галзуураад байгаарай” гэдэг үгээрээ хариу барьснаа ч сонгуулийн сурталчилгааныхаа нэг хэсэг болгосон байдаг.
2024-07-30
“Боловсролгүй” иргэд эрүүл мэндээрээ дэнчин тавьж байна
Монголчуудын эрүүл мэндийн үзүүлэлтүүд ямар түвшинд байгаа бол. Нийслэл, орон нутагт хүн амыг өвчлөлд хүргэж буй эрсдэл юу вэ, бууруулах, урьдчилан сэргийлэх боломжтой юу. Эдгээр асуултад хариулт олохын тулд эхлээд статистик мэдээллийг харах хэрэгтэй. Гэтэл манай улсад статистик мэдээллийн нэгдсэн сан алга. Төрийн байгууллагуудын өгч буй тоон мэдээлэл нь хоорондоо зөрдөг. Монгол Улсын Засгийн газар болон судлаач, эрдэмтэд, олон нийтэд бодитой, нэгдсэн мэдээлэл ус, агаар шиг дутагдаж байна
2024-07-30
Ажлыг оромдож биш, чанартай хийж суръя
Нүглийн нүдийг гурилаар хуурах гэсэн мэт оромдож хийсэн, ашиглалтын хугацаа нь жилээр биш, сар, өдрөөр хэмжигдэхүйц хэврэг, чанаргүй ажлуудыг дээрх байдлаар нэгд нэгэнгүй тоочин бичвэл сонины зай талбай, цаг хугацаа багагүй шаардахаар байна. Иймд сүүлийн үеийн гэгдэх цөөн жишээг энд эшиллээ. Манай улсад ажлыг чанартай, өндөр түвшинд гүйцэтгэх, эзэн болж, хариуцлагатайгаар хийх тухай ойлголт бүрмөсөн хаягдсаныг эндээс харж болно. Харин аливааг хамгийн нүсэр зардлаар, хамгийн чанаргүй хийх бодлого, жишиг үе залгамжлан амь бөхтэйгөөр нутагшиж буй гэлтэй
2024-07-29
Төрийн байгууллагынхан амарч байна
Төрийн албаныхны амралт үргэлжилсээр байна. “Би мэдэхгүй, амрах гэж байгаа”, “Би мэдэхгүй, хүн нь амарсан”, “Би мэдэхгүй, амраад орсон” гэдэг үе нь таарчихлаа” гэж иргэд энэ үеийг тодорхойлдог. Яг одоо ийм сэтгэгдлийг нийгмийн сүлжээнээс олноор харж болно. Учир нь төрийн зарим байгууллагын ажил “тэг зогсож”, тэр хэрээр иргэд хоосон хаалга “мөргөж” буйгаа ийн илэрхийлж байна. Бас аль ч байгууллага руу холбогдож, мэдээлэл хүсэхэд “Хариуцсан хүн нь амарсан” гэдэг жижүүрийн үгийг нь сонссоор
2024-07-26