1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. НАСА-гийн “Orion” хөлгөөр Рейд Уайзмэн, Виктор Гловер, Кристина Кох, Жереми Хансен гэсэн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй баг тун удахгүй сарыг өнгөрөн нисэж, түүний харанхуй талаас цааш 7560 км алсад хүрээд буцах нь.
Artemis II нь туршилтын нислэг хөтлөх систем, чиглүүлэлт, амьдрах орчин, дулааны хамгаалалт гээд бүх хүчин чадлаа хязгаарт нь тултал шалгах зорилготой аялал бөгөөд 10 хоног үргэлжлэх энэхүү даалгавар бол НАСА-гийн Space Launch System (SLS) хэмээх хамгийн хүчирхэг пуужингийн анхны хүнтэй нислэгээр түүхэнд үлдэх аж.
Энэхүү нислэгээр хүн төрөлхтөн өмнө хэзээ ч байгаагүйгээр дэлхийгээс холдохоороо онцлогтойг НАСА тодотгож буй. Сар руу зорчих түүхэн нислэгт анх удаа эмэгтэй хүн, өнгөт арьстнуудын төлөөлөл, мөн АНУ-ын иргэн бус сансрын нисгэгч хамтдаа багтжээ.
Багийнхан “Apollo 8” шиг сарыг тойрон эргэхгүй, харин таталцлын хүчээр тодорхойлогдсон, ямар нэгэн систем доголдсон ч тэднийг аюулгүйгээр эх дэлхийд буцаах “Чөлөөт буцах траектори”оор ниснэ. Гүн сансраас тэд дэлхий, сарыг нэгэн зэрэг харах бөгөөд энэ бол хүмүүс урьд өмнө бодитоор хэзээ ч харж байгаагүй өнцөг юм.
Л.Чимэг