
Исланд улс Европын Холбоонд элсэх хэлэлцээрийг зогсоосноос хойш арван гурван жилийн дараа уг хэлэлцээрийг сэргээх талаар санал асуулга явуулсан ч олонхийн саналаар татгалзсан хариу гарчээ.
Төрийн RUV телевизийн мэдээлснээр 225,031 сонгогчийн 52.8% нь засгийн газрын саналыг няцаасан бол 47.2% нь дэмжив. Сонгогчдын ирц 82.5% байсан нь 2009 оноос хойшхи Исландын сонгуульд хамгийн өндөр үзүүлэлт юм
Ерөнхий сайд Криструн Фростадоттирын төвийн зүүний засгийн газар 2027 он гэхэд бүх нийтийн санал асуулга явуулна гэж мэдэгдэж байсан авч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Гренландын эсрэг заналхийлэл зэрэг дэлхийн нөхцөл байдлаас шалтгаалан хугацааг урагшуулжээ.
Санал хураалтад тавьсан асуулт нь: "Исланд Европын Холбоонд элсэх хэлэлцээрийг үргэлжлүүлэх ёстой юу?" байв. "Тийм" гэсэн санал хураалт нь Европын Холбоонд элсэх эцсийн шийдвэр биш, харин элсэх гэрээнд хүрэх нэг алхам бөгөөд дараа нь хоёр дахь бүх нийтийн санал асуулгаар батлагдах ёстой аж.
Үүнтэй адил "үгүй" гэсэн санал хураалт нь Исланд ирээдүйд хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжийг үгүйсгэхгүй.