Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтойбилээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Төрөлх Архангай аймгаасаа УИХд дараалан гурван удаа сонгогдсон гишүүн бол Г.Тэмүүлэн. Тухайлбал, 2024 оны УИХын ээлжит сонгуулийн өмнөхөн өөрийн нэр бүхий ша нага мэтийг тарааж, Архангай, Өвөр хангай, Баянхонгор аймагт МАН аас нэр дэвшин, сонгогчдын 45.6 хувийн санал авсан билээ. Тэрбээр өнгөрсөн сарын 22-нд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож, өөрийн мэргэжлээс тэс хөндлөн сал барыг толгойлох болсон. МАН доторх талцал, Ерөнхий сайд Н.Учрал болон Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайханы “зодоон”-оос хамгийн их ашиг хүртсэн нь Г.Тэмүүлэн. Тэрбээр ийн албан тушаалын наймаагаар сайдын суудалд хүрсэн юм.
Г.Тэмүүлэн Монголд их, дээд сургуульд суралцаагүй бөгөөд Австралийн Канберра хотын Дикинсоны коллежийг 1999 онд төгсөөд, АНУын Вашингтон дахь Америкийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр бакалавр, мөн тухайн сургуульдаа магистрын зэрэг хамгаалсан байна. Гадаадад боловсрол эзэмшсэн, орос, англи хэлтэй тэрбээр 1980аад оныхон дундаа дөнгүүр нэгэнд тооцогддог. Тэрбээр ажлын гараагаа 2006-2009 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтнээс эхлүүлж, ахлах, даргын албан тушаалд дэвшин томилогджээ. Тэр үедээ “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажлын хэсгийг ахалж байж. 2009-2014 онд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал, 2014-2015 онд Уул уурхайн яамны дэд сайд хүртэл дэвшиж, гэрлийн хурдаар албан тушаал ахисан юм. 2015 оноос буюу Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллах үеэс түүний улсын төрийн карьер эхэлжээ. МАНын Удирдах зөвлөлийн гишүүнээс УИХд сонгогдож, өдгөө 10 дахь жилдээ парламентад сууж буй. 2007-2013 онд түүний аав Ч.Ганзориг “Эрдэнэт үйлдвэр”ийг удирдаж байв. Ийн аав, хүү хоёр төрийн өмчит томоохон компанийн эрх мэдлийг нэгэн цагт атгаж байсан нь зүгээр ч нэг давхцал биш байх. Энэ мэтээр эцгийнхээ нөмөр нөөлгөөр өдий хүрсэн гэхэд буруудахгүй.
Гэвч түүний аав нэр цэвэр нэгэн биш. Ч.Ганзориг улсад ихээ хэн хэмжээний хохирол учруулж, шүүхээс ял сонссон юм. Тэрбээр 2000-2004 онд Үйлдвэр, худалдааны сайд, Сангийн дэд сайдын алба хашиж байгаад “Эрдэнэт үйлдвэр”ийн ерөнхий захирлаар таван жил ажиллажээ. Тэр үедээ “Жаст” группийн захирал Ш.Батхүүг Өмнөд Африк дахь “Стандарт” банкнаас зээл авахад дэмжлэг үзүүлж, улсын өмчит ганц үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавихад гарын гарын үсэг зурсан хэрэгт холбогдсон. 10 жил орчим үргэлжилсэн эл хэргийг 2023 онд шийдвэрлэж, Ч.Ганзоригийг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг гүйцэтгэсэн гэж үзсэн ч ердөө 14 сая төгрөгийн тор гох ял ногдуулсан юм. Эцгийнхээ ялыг хөнгөрүүлэхэд ги шүүн хүүгийнх нь нөлөө байсан гэж олон нийт харддаг. Үүгээр зогсохгүй түүний гэр бүлийнхний шунал даамжирч, ээж нь ЖДҮХСгаас 700 сая төгрөгийн зээл авсан байдаг.
Г.Тэмүүлэн 2025 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ нийт 3.9 тэрбумын хөрөнгөтэй бөгөөд 2.2 тэрбум төгрөгийн орон сууцтай, 1.2 тэрбумаар үнэлэгдэх хоёр автомашинтай, 523 саяын үнэ бүхий хурдан удмын адуутай гэж тэмдэглэсэн байна. Мөн “Евроконстракшн” ХХКийн 100, ТТЕМ ком панийн 34, “Ярлаг” болон “Ханбүргэдэй” ХХКийн 20 хувийг тус тус эзэмш дэг аж. Илүү дутуу үг, үйлдэл барагтай бол гарга даггүй түү нийг гаднаасаа төлөв даруу харагддаг ч омог ихтэй хэ мээн ойрын хүмүүс нь тодорхойлдог юм билээ. Тэрбээр УИХын гишүүнээр ажиллаж буй энэ хугацаандаа төсөв, санхүү, уул уурхай төдийгүй боловсролын асуудалд чимээгүй өнгөрдөггүй, өөрийн байр сууриа илэрхийлж иржээ. УИХын хяналт, шалгалтын тухай, Боловсролын тухай зэрэг цөөнгүй хуульд гар бие оролцож, батлуулсан байна. Мөн тэрбээр өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Г.Занданшатартай өрсөлдөж, заалнаас өөрийн нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж байсан удаатай.
Ч.Болор