Иорданы Амман хотод эхэлсэн чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ-д манай ахмад тамирчид зодоглож байна. Тэднээс Е ангилалд сонгомол бөхийн 100 кг-ын жинд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, “Жавхлант” дэвжээний бөх, улсын начин Ц.Анхбаяр дэд байрт шалгарчээ. Тэрбээр шөвгийн найм (хэсгийн эхний барилдаан)-д Сири улсын тамирчин Хашем Савас Шамиг цэвэр ялав. Түүнчлэн хагас шигшээд АНУ-ын Эрик Хинклигийг 7:1-ээр хожиж, алтан медалийн төлөөх барилдах болсон. Аваргын төлөө Сербийн Желько Йовичичтой 8:0-ээр ялагдаж мөнгөн медаль хүртсэнээр тус тэмцээнд тав дахь удаагаа шагналын тавцанд зогслоо. Өнгөрсөн жил Унгарын Татабанья хотод болсон мастеруудын ДАШТ-д оролцохдоо шигшээ барилдаанд АНУ-ын тамирчин Марк Дэвид Дрэйкийг 8:0-ээр илүүрхэж, хүрэл медаль хүртсэн юм.