Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэх заалтын “…дутуу...” гэсэн нь Үндсэн хуу лийн 21.2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй шууд сон гох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно” хэмээх заалтыг зөрчсөн, эсэх асуудлаар маргаан үүсгээд буй. Үүнийг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг өчигдөр товлоод байсан ч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн хүсэлтийг үндэслэн энэ сарын 23-ныг хүртэл хойшлууллаа.
Тэрбээр хуралдааны өмнөх өдөр гаргасан хүсэлтдээ “Маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаж үзэх, маргагч талуудад эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцэх боломж олгох шаардлагатай”-г дурджээ. Цэц үүнийг хүлээн авч, хуралдааныг хойшлуулах үндэслэлтэй гэж үзэн 16 хоногийн дараа товлов.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийд вэрлэх ажиллагааны тухай хуулийн 9.1, 9.2 дахь хэсэгт цэц маргагч талууд болон тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгчдөд маргаж буй асуудлаар харилцан асуулт тавих, хариулт авах, нотлох баримтыг няцаах зэргээр мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож, төвийг сахих талаар тусгасан байдаг.
Н.Мишээл