Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр 2026 оны эхний есөн сард улсын хэмжээнд 670.1 мянган тонн АИ-92 шатахууныг 515.9 сая ам.доллароор импортолсон нь 2025 оны мөн үеийнхээс хэмжээ нь 9.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Түүнчлэн 1.46 сая тонн дизелийн түлшийг 1.5, 14 800 тонн АИ-95-ыг 11.6 сая “ногоон”-оор нийлүүлжээ. Энэ нь мөн 7.5-11.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Ингэснээр манай улсын газрын тосны голлох гурван бүтээгдэхүүний импорт 2025 оны эхний есөн сарынхаас дунджаар есөн хувиар өссөн аж. Түүнчлэн 1-9 дүгээр сард импортод 9.7 тэрбум ам.доллар зарцуулсны хамгийн их буюу 22.6 хувийг шатахуун авахад төлжээ. Харин суудлын болон ачааны автомашин худалдан авахад нийт хөрөнгийн 12.1, эрчим хүч импортолоход 1.9 хувийг нь зарцуулсан гэнэ. Суудлын, ачааны автомашины импорт сүүлийн гурван жил дараалан буурсан ч, шатахууных өссөөр байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
С.Дулам