ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан (доктор, дэд профессор) Д.ЦЭВЭЭНДОРЖ
Метаверс нь интернэт, технологиос гадна соёл урлаг, боловсрол, аялал жуулчлал зэрэг нийгэм, хүмүүнлэгийн олон салбарт нэвтэрч дэлхий дахины ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох ойлголт болоод байна. Учир нь meta +verse буюу “орчлон ертөнцөөс цааш”, шинэ ертөнц гэсэн утгыг илэрхийлж бодит амьдрал болон цахим (дижитал) ертөнцийн нэгдлийг төлөөлдөг. Энэ үгийг анх Америкийн шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Нил Стефенсон “Цасны сүйрэл” (Snow crash, 1992) романдаа дурдсан нь эдүгээгийн 3D виртуал ертөнцийн тухай нийгмийн харилцааны нэршил болжээ. Тус кибербанк зохиолд виртуал төхөөрөмжөөр дамжин холбогддог цахим ертөнц буюу метаверсд үйл явдал өрнөж, аватар зэрэг томьёо нь өнөөгийн технологийн хөгжил, ялангуяа төсөөллийн бодит байдал (VR) болон интернэтийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон юм.
Иймд харах, сонсох тэргүүтэй мэдрэхүйгээр төсөөлөн бодох сэтгэмж тул шинжлэх ухааны уран зохиол, уран сэтгэмжийн зохиолтой илүү холбоотой гэж болно. Тиймээс зохиолч, судлаач Г.Батжавхлангийн “Метаверс ба уран зохиол: дотоод орон зай, интерактив хүүрнэл ба онолын шинэ боломж” хэмээх өгүүлэл анхаарал татаж эхлэх нь “метаверс” гэх шинэ нэр томьёог Монголын уран зохиолтой холбож уншигчийн оролцоо буюу унших арга, бичвэрийн утга, орон зай, мөн чанарын тухай уламжлалт ойлголтыг дахин авч үзэх гэсэн эрэлхийлэлтэй холбогдоно. Метаверс нь хэдий цахим хөтөч (интернэт)-ийн дараах үе буюу 3D виртуал ертөнц дэх хүмүүс хоорондын тоон систем, цахим дүр (аватар) бүхий технологийн шийдэл ч мета анализ буюу утга зохиолын тогтолцоот шинжлэл (Systematic literature review) талаас нь холбон авч үзэх цаг үеийн шаардлага бий. Нөгөө талаар мета өгүүлэмж (meta narrative), метафизик яруу найраг (мetaphysical poet) зэрэг онолын ойлголт постмодернизмын нэр томьёо билээ.
Өөрөөр хэлэхэд, уран зохиол нь уран сэтгэмж, төсөөллийн ертөнцийг зохиолч, уншигчийн хийсвэрлэл, оюун дүгнэлтээр бий болгодгоороо нийгмийн бүх салбарыг хамраад буй энэхүү ойлголтоос хоцрох учиргүй. Чухам үүнийг буюу дэлхийн болон Монголын уран зохиол дахь зарим жишээг онцлон авч үз сэнээрээ түүний өгүүлэл анхаарал татаж байна. Монголын уран зохиолын шинжлэлд хэвшмэл загвар олон жилийн турш ноёрхсон нь зохиолыг агуулгын талаас тайлбарлах, дүрийн ёс суртахууныг хэлбийлгэн үнэлэх, эсвэл зохиолчийн намтар, үзэл санааны хүрээнд хашиж дүгнэх хандлага юм. Харин эл өгүүлэл уран зохиолыг бичвэрийн орон зай, оролцоот бүтэц, ухамсрын шилжилтийн талбар болгон харахыг сануулснаараа ялгарч байна. Тиймээс тодорхой хэмжээнд М.Бахтины үйл явдлын он цагийн (хронотоп) ойлголт, Р.Бартын эх (текст)ийн олон утгат чанар, уншигч төвт хандлага, цаашлаад постструктуралист уншлагын зарим төр өлтэй холбогдож буй юм. Ялангуяа дотоод орон зай гэх ойлголтыг төсөөл лийн орчноос салгаж уншигчийн ухамсар, дурсамж, сэтгэл зүйн хөдөлгөөнтэй хол бон үзэл санаа дэвшүүлжээ. Энэ нь мета вер сийг тоон үзүүлэлт, олон давхар ойлголтын огт лолцол хэмээн үзэхэд хүргэж буй ач холбогдлоос гадна уран зохиолын дүр, хэл яриа, уншигч хоорондын харилцааг шинэ өнцгөөс харах боломжийг нээж байна. Өөрөөр хэлбэл, уншигч нь эх, бичвэрийг зөвхөн хүлээн авагч төдийгүй утга бүтээн оролцогч тал болж буй нь олон талт буюу интерактив (харилцан) хүүрнэлийн асуудал дэвшүүлэх үндсэн цөм болжээ. Түүнчлэн “Ор чин үеийн Монгол уран зохиолын судлалонолын шинэ хэл рүү шилжихэд бэлэн үү” гэсэн чухал асуултыг дэвшүүлсэн нь онол гэдэг үгийг заримдаа хийсвэрбуюу нэр томьёо төдий хайх рамжг үй орхих тохиолдол бий бол түүнийг бич вэртэй илүү гүн түвшинд сүлжилдэх аргачлал болохыг сануулснаараа шинэ дохио болж бай на. Гэвч онолын тулгуур ойлголтуудыг илүү на рийвчлааг үй тохиолдолд метаверсийг хэт ерөнхийлөн бүх зүйлд наах эрсдэл нь уран сайхны зүйрлэл төдийд хувирах магадлалтай. Иймээс цаашдын судалгаанд метаверс ба он цагийн ялгаа, бодит ба уран сайхны төсөөллийн зааг, интерактив хүүрнэл ба уламжлалт өгүүлэмжийн бүтцийн зөрөө, уншигчийн оролцоо зэргийг илүү тогтолцоотой боловсруулах шаардлага гарч ирнэ. Гэхдээ аливаа шинэ чиглэл төгс байд лаар боловсордоггүй, асуулт тавьж эхэлснээрээ шан татдаг утгаараа дурдан буй өгүүлэл нь Монголын уран зохиолын шинжлэлд онолын шинэ хандлага авчрах гэсэн алхам гэж болохоор байгаа юм. Үүнийг сүүлд уншсан романаар батлахыг оролдъё.
МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛ ДАХЬ МЕТАВЕРСИЙН ЗАРИМ ШИНЭ ЖИШЭЭ
Түүний “Цахлай” зохиолд уянгын өгүүлэмж, орон зай, цаг хугацаа тэргүүтэн уран сайхны хэлбэрээр уялдсан нь метаверсийн орон зайн ухагдахуунтай дүйдэг. Бодит орчин болох нуурын эрэг дээрх энгийн дүрслэлээр эхлэх боловч дүрийн дотоод орон зай тэлж, цахлайтай хийсэн яриа, домог, зүүд, гүн ухааны эргэцүүлэл зэрэг олон давхар орчил үүсгэнэ. Энэхүү бүтэц нь Оросын утга зохиолын онол М.Бахтины то дор хойлсон он дарааллын уламжлалт ойлголтоос давж субъектив болон төсөөллийн орон зай давамгайлсан дотоод хронотоп (chronotope)ыг бүрдүүлж байна. Цаг хугацаа нь шугаман гэхээсээ дурсамж, эргэцүүлэл, до мог, зүүдний давхаргад огтлолцож оюун са наа ны олон хэлбэрийг багцалдаг билээ. Мөн “Цагаан зул” хэмээх уран сайхны дүр харилцан хүүр нэгч, мэдлэг дамжуулагч болж зохиолын до тоод ертөнцөд уншигчийг хөтлөх үүрэг гүйцэт гэдэг нь метаверс орчинд оролцогч өөрийн төсөөллийн сэтгэмжээр дамжин чөлөөт орон зайд нэвтрэх зохиомж үүсгэдэг. Иймээс өөрийн чинь бүтээлийг метаверсийн сүүлийн үеийн нэгэн жишээ хэмээн авч үзэх боломжтой нь уран зохиолын хүүрнэл хэрхэн харилцан нөл өөлөлд бүтээгддэгийн илрэл юм.
Метаверс нь хүүрнэл зохиолд дээрх шинж тэмдгүүдээр илэрдэг бол яруу найрагт хэрхэн тус гагд дагийг дараах шүлгээр жишээлэн авч үзье.
“Хязгаар үгүйн тэгийг мөргөх
Харгуйн голоор сэльюү
Үгээрээ салхи эсгээд
Оршихуйн орны үүднээс хөөрөн одъюу
Цаг хугацааны урсгалыг сөрөөд
Тэнгэрийн хаяаг нэвтэлнэм
Тэгээд дараа нь …? гэж
Надаас бүү асуугтун
Тэргэлтэй зугаацагч эрхсийн дунд
Мананцар хөлөглөн аялнам
Огт өөр цаг хугацааны хэмжээс рүү
Сарны шувуу болон нисьюү
Элэгдсэн гутал мэт зөрөх навч
Миний нэрийг нуруундаа үүрээд
Мөнгөрөх, нөсөөт сарны тусхалт
Түрлэгт тэнгисийн мандалнаа
Аяар хөвөхийг харнам
Гэвч, өнөөдөр үүнийг эс хүсьюү
Гэрэл гийгүүлэгч нарыг даллагч
Үүр цайхуйн сэвшээт үнэрийг
Үнэгэн зүүднээсээ таашаан баясаад
Үрийнхээ өсөж хүн болохыг үзьюү
Өнөд, эцгийн голомтын галын чимээ
Үл тасрах алтан хормыг тэчьяадан
Өмөр зүрхний нууцхан гунигаа
Дотогшоо түр залгия”.
Эл шүлэг эрхэс огторгуйн уудам төсөөлөл, цаг хугацааны мөн чанар, хүмүүний дотоод ер т өнцийн эрэл хайгуулыг амьдралын үнэ цэнтэй холбон дэвшүүлэхдээ танин мэдэхүйн хязгаарг үй эрмэлзлээр илэрхийлсэн онцлогтой юм. Сарны шувуу, хязгаар үгүйн тэгийг мөрг өх зэрэг домгийн дүр, хоосон чанарын ойлголт болон навчийг элэгдсэн гуталтай зүйрлэс нээр он цагийн ул мөр, эргэж ирэхгүй үнэт зүйлийг сануулсан өвөрмөц сэтгэмж болжээ. Ин гэхдээ “одъюу” гэх мэт сонгодог яруу найргийн хэлбэрээр баяжуулж байгалийн дүрс лэл, хийсвэр сэтгэмжийг гүн ухааны уянгатай хослуулсан нь ажиглагдав. Метаверс ойлголтыг уран зохиолын онолын түвшинд авч үзэхэд өөр ертөнц, оршихуйн шилжилт, дотоод туршлага зэрэг шинжүүд нь сонгодог бүтээлүүд төдийгүй орчин үеийн зохиолуудад ч илэрч буй нь энэ мэтээр үргэлжилнэ. Үүний тод жишээ нь Г.Батжавхлангийн “Цахлай” роман болон “Дэгдээхэйн жигүүр ургаж гүйцэхийг…” хэмээх дээрх шүлэг юм.
Романд дүрийн дотоод ертөнц бие даасан орон зай болон тэлж оюун санааны олон түвшин зэрэгцэн орших бүтэц үүсгэсэн ч бодит ба сэтгэмжийн хязгаар нягтарчээ. Цагаан зул хэмээх дүр нь уран сайхны бүрдүүлбэр тө дийг үй дотоод орон зайд чиглүүлэгч буюу зохиолын гүнд нэвтрэх гарц үүсгэнэ. Харин шүлэгт энэхүү орон зайн бүтэц илүү нягт, субъектив хэлбэрээр илэрч дүрийн ухамсар бодит орчныг даван хязгаар үгүйн тэг, өөр цаг хугацааны хэмжээс зэрэг бэлгэдэл (Icon)ийн орчилд шилждэг. Улмаар “сарны шувуу” болон хувирах нь дүрийн өөр нэгэн оршихуйг төлөөлж уран зохиол дахь өвөг хийгээд төсөөллийн дүр (аватар) ийг санагдуулж байна. Гэвч эдгээр бүтээлд оршихуйн шилжилт эцсийн зорилго бус, дотоод төлөвийн нэгэн шат буюу дүр н бодит байдал, уламжлал, гэр бүлийн орон зай руу буцаж буйгаар илэрхийлэгдэнэ. Энэ нь метаверсийг хүний дотоод ертөнцийг танин мэдэх дамжлага, туршлагын орон зай болохыг харуулж байна.
Иймээс зохиолчийн дурдан буй шүлэг, романыг уран зохиол дахь метаверсийн сүүлийн үеийн жишээ хэмээн авч үзэх боломжтой төдийгүй технологийн орчноос гадна хүний ухамсарт бүтээгддэг орон зайн онолын ойлголт болгон тайлбарлахад чухал ач холбогдолтой юм. Нэг ёсондоо зохиолдоо метаверс хүүрнэл, онолын шинэ боломж туршиж, улмаар судалгаа ны өгүүлэлдээ энэхүү санаагаа гүй цээсэн гэж дүгнэх эрх бидэнд үлдлээ.