Францын ахлах ангийн сурагчдын эсэргүүцлийн жагсаал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Үүний улмаас өчигдрийн байдлаар 500 орчим сургуулийн үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн зогсоожээ. Эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр 5000 гаруй хүнийг саатуулсны 85 орчим хувь нь насанд хүрээгүй хүүхэд байсан аж. Багшийн хүрэлцээг нэмэгдүүлж, анги танхимын нөхцөлийг сайжруулахыг шаардсан уг жагсаалын үеэр 24 сургуулийн барилгад гал гарч, их хэмжээний хохирол учирсныг Боловсролын сайд Эдуар Жеффрэйн мэдээлэв. Түүнчлэн мөргөлдөөний улмаас 650 орчим цагдаа, 190 сурагч, 78 багш бэртэж гэмтсэн гэнэ. Уг жагсаал өнгөрсөн сарын 17-нд Парис хотын захын Кретей хотын нэгэн сургуулиас эхэлжээ. Сурагчид багшийн орон тоо дутмаг, анги дүүргэлт их, сургуулийн барилга, байгууламжийн нөхцөл муу байгааг шүүмжлэхийн зэрэгцээ хичээлийн ачаалал, их сургуульд элсэх журамтай холбоотой тулгамдсан асуудлуудыг хөндөж буй.
Э.Сүйлэн