Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үүсгэн байгуулсны 60 жилийн ойд зориулан “Дүрслэх урлагийн музейн 60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэгчдийн хүртээл болгож байна. Эл үзэсгэлэн нь музейн нэгэн жарны түүхэн замнал, үе үеийн хамт олны хөдөлмөр зүтгэлийг нийтэд таниулах зорилготой юм.
1966 оны долоодугаар сарын 23-нд үүдээ нээж, анхны үзэгчдээ хүлээн авч байсан тус музей нь тухайн үед 300 гаруй үзмэр, бүтээлтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Улмаар 1995 онд Монголын төр, шашин, соёл, дүрслэх урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ойг тохиолдуулан Засгийн газрын тогтоолоор тус музейг албан ёсоор түүний нэрэмжит болгосон түүхтэй.
У.Цэцэг