Зургаа хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох, эсвэл зайнаас цахимаар ажиллуулах зохицуулалт хийхийг төрийн бай гууллагын удирдах албан тушаалтнуудад даалгасныг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар өчигдөр мэдээллээ. Энэ нь томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилготой шийдвэр бөгөөд ирэх сарын 1-нээс дараа оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжих аж. Хувийн хэвшлийн байгууллагууд, бизнес эрхлэгч, ажил олгогчдыг мөн энэ хугацаанд бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг дэмжиж, уян хатан шийдвэр гаргахыг салбарын сайд уриалав.
2026 оны аравдугаар сарын тархвар судлалын үнэлгээгээр 10 000 хүн ам тутам дахь томуу, томуу төст өвчний тохиолдол 46.5 буй нь сүүлийн гурван жилийн мөн үеийн хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Томуугаар өвчлөгсдийн 78.3 хувийг 15 хүртэлх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 60 орчим хувийг зургаа хүртэлх насныхан эзэлж байна.
Засгийн газраас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг энэ сарын 1-нээс улсын хэмжээнд зохион байгуулж буй. Эрт илрүүлэгт 3-15 насны нийт 281 895 хүүхдийг хам руулахаар төлөвлөжээ. Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчид заавал мэдээлэл өгч, зөвшөөрөл авах журмыг мөрдөж байгаа аж.