
Германы канцлерын Киевт хийж буй айлчлалын үеэр Фридрих Мерц болон Владимир Зеленский нар Украиныг Европын Холбоонд(EХ) элсэх хэтийн төлөвийн талаар тохиролцоонд хүрч чаддагүй гэж Politico мэдээлэв.
Герман улс Орос-Украины дайнд Украиныг хамгийн ихээр дэмжиж зэвсэг сахүүгийн тусламж үзүүлж байгаа ч тус улсыг ЕХ-д хүлээж авахад бэлэн биш байгаа бололтой. Сонины мэдээлснээр, Мерц Украиныг ирэх жилүүдэд тус холбоонд элсэх талаар эргэлзэж байгаагаа илэрхийлж, үүний оронд Зеленскийд ЕХ-ны нэгдсэн зах зээлд нэвтрэх, мөн ЕХ-ны Зөвлөл, Европын Комисс, Европын Парламентад санал өгөх эрхгүй ажиглагчийн статусыг санал болгосон бол Зеленский канцлерын саналаас татгалзаж, Украин тус холбоонд бүрэн эрхт, тэгш гишүүнчлэлтэй байх хэрэгтэй байна хэмээн шаарджээ.
Украин улс 2022 оноос хойш Европын Холбоонд элсэх нэр дэвшигчийн статустай байгаа юм. Зеленский, Мерц нар Украины Европын Холбоонд элсэх асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй