Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албатай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, бодисоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, багш нар нийлсэн 400 гаруй хүнийг чадавхжуулжээ.
Сургалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, бодисын хор хөнөөлийг таниулах, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдгийг эрт илрүүлэх арга зүйд багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг суралцуулах замаар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх гэнэ. Сүүлийн жилүүдэд манай улсад өсвөр үе, залуучуудын дунд мансууруулах эм, бодисын хэрэглээ нэмэгдэж буйг цагдаагийн байгууллагаас анхааруулах болсон. Тухайлбал, улсын хэмжээнд сүүлийн есөн жилд энэ төрлийн гэмт хэргийн улмаас 49 хүн нас барсан бол 1117 иргэнд ял шийтгэжээ. Гэмт хэрэгт 2500 орчим хүн холбогдсоны 90 гаруй хувь 13-35 насныхан байна.
Ч.Болор