Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Үүнд бүтээгдэхүүний үнэлгээ, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн зардал зэргийг оруулан тооцжээ. “Биокомбинат” ТӨХХК энэ санхүүжилтээр 1.5 сая тун вакциныг хоёр сарын хугацаанд үйлдвэрлэх гэнэ. Ингэснээр цаашид ямааны годронөвчнөөссэргийлэхвакциныгдотооддоо үйлдвэрлэх, хүртээмж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат онцлов.