Улсын ургацын комиссын төлөөлөгчид уржигдрын байдлаар газар тариалангийн 243.3 мянган га талбайгаас 338.5 мянган тонн үр тариа хураан авсныг мэдээллээ. Мөн 10.7 мянган га-гаас 134 300 тонн төмс нийт 83 000 га-гаас 276 мянга гаруй тонн хүнсний ногоо, тэжээлийн ургамал хураасан аж. Ингэснээр үр тарианы 67, төмсний 83 орчим хувийг хураан авсан гэнэ. Энэ жил улсын хэмжээнд 580.4 мянган га талбайд тариалалт хийснээс урьдчилсан балансаар нийт 555.3 мянган тонн үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээл болон тосны ургамал бэлтгэх төлөвтэй байгаа юм. Одоогоор 52 600 тонн улаан буудай нөөцөлсөн бөгөөд тариа, ногооны талбайд ХААИС-ийн оюутнууд, ҮБХИС-ийн сонсогч, цэргийн албан хаагчид зэрэг 25 300 гаруй хүн ажиллаж байна. Мөн 3200 орчим комбайн, трактор, техникийг ажиллуулж буйг ХХААХҮЯ-ынхан мэдээллээ.
С.Цэрэн