МУБИС-ийн Боловсрол судлалын сур гууль, Боловсролын судалгааны хүрээ лэн гийнхэн хамтран “Монгол сурагчдын цүнх ний жингийн судалгаа” хийснээ өчигдөр танилцуулж, эмч, багш, эцэг, эх, сурагчдын төлөөллийг хамруулан “Хүнд цүнх хүүхдийн асуудал уу, эсвэл” нэртэй өргөн хүрээний бодлогын хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хүүхэд сургуульд мэдлэг боловсролтой болохын тулд суралцдаг ч түүнийг эзэмшихийн тулд өдөр бүр өчнөөн килограмм ачаа үүрч явааг, энэ нь эрүүл мэнд, өдөр тутмын тав тухад нь ноцтой эрсдэл учруулж буйг судлаачид он цоллоо.
Боловсролын судалгааны хүрээлэнгээс нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн зур гаан сургуулийг санамсаргүй түүврээр сон гон, 1219 сурагчийн мэдээлэлд тул гуур лан, цүнхнийх нь бодит жин, биеийн жинд эзлэх хувь, сурах бичиг, сургалтын хэрэг лэгдэхүүний ачаалал, хичээлийн ху ваарь болон сурагч, багш, эцэг, эхийн са налд дүн шинжилгээ хийн, судалгаагаа бо ловс руулан дүгнэлтээ гаргажээ. Тэгэхэд су дал гаанд хамрагдсан 15 дугаар ангийн нийт су рагчийн 66.8 хувийнх нь цүнхний жин стан дартаас хэд дахин хэтэрсэн байж. Би еийн жингийнх нь 10 хувиас бага байх ёстой цүнхний даац 15 хувиас давсан. Мөн дунд ан гийнхны 11.7, ахлах ангийнхны 4.3 хувь нь стан дартаас хэтэрсэн цүнх үүрч буй аж.
Иймд тус хэлэлцүүлгээр сурах бичгийн жинг бууруулах, сурагчдын эрүүл мэндийг хамгаалах санал, зөвлөмж боловсруулах болон олон улсын туршлагыг нэвтрүүлэх замаар хүүхдүүдийг хүнд цүнхнээс салгах бодит арга зам эрэлхийлэв. Мөн эмч, эрүүл мэндийн мэргэжилтэн, сургуулийн удирд лага, багш, эцэг, эх, сурагчид тулгарч буй хүнд рэл, эрсдэл, сургуулийн орчин нөх цө лийнхөө талаар ярилцаж, хэрэгжүүлж бо лох шийдлүүдээ танилцуулсан юм.
О.Ундрах