2015 онд 15 аймгийн агнуурын 40 агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд үндэслэн угалз 40, тэх 60, халиун буга 15, саарал чоно 20, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10 толгойг агнуулахаар Засгийн газраас тогтоожээ.
Тодруулбал, ан амьтны нөөц ашигласны төлбөр болж орон нутагт очих 2,1 тэрбум төгрөгийн 50-иас доошгүй хувийг байгаль хамгаалах, ан амьтан өсгөн үржүүлэх ажилд зарцуулах журамтай. Улсын хэмжээнд 58 агнуурын бүс нутгийг 11 ААН, байгаль хамгаалах иргэдийн холбоо, 10 нөхөрлөл, орон нутгийн зургаан ТББ менежментийг нь хариуцан ажиллаж байгаа ажээ.